2000.08.18-нд Улаанбаатар хотод төрсөн. Баянхонгор аймагт өссөн. Айлын ганц охин болохоор намайг их эрхлүүлж өсгөсөн. Аав, ээж, дүүтэй, би өөрөө ихэр. Манайх ам бүл тавуулаа. Манай ихэр эрэгтэй. Бид 2-ыг бага байхад ихэнх хүүхдүүд хосууд гэж боддог байсан. Гэр бүлд маань спортын хүн байхгүй. Бүгд миний хамгийн сайн дэмжигч нар, хожил хожигдолд үргэлж хамт байдаг. Хэзээ ч тоглохыг маань хорьж байгаагүй. Бага байхдаа оффист ажилладаг, ажил хэрэг ч хүн болно гэж боддог байсан. Тийм эгч нар гоё харагддаг байсан.
Багаасаа л ихэртэйгээ, үеэлүүдтэйгээ ойр өссөн болохоор их л хөнгөн, хөдөлгөөнтэй хүүхэд байсан. Тухайн үед анхны багш маань волейболын бэлтгэлд хамрагдах хүсэлтэй хүүхдүүдийг бүртгэж байхад нь шалгаруултанд нь ороод тэнцэж байсан. Удалгүй Минигийн улсын аваргад оролцон мөнгөн медаль хүртэж, үүнээсээ урамшин тууштай хичээллэхээр болсон. "Улаанбаатар Финикс" багтаа 2022 онд орсон. Хамгийн зөв сонголт байсан. Спортоор хичээллээд өөрийгөө илүү сайн таньж мэдэхэд тус болсон. Бас ямар ч үед тууштай, хичээнгүй байдалд суралцсан.
ЗУАШТ алт, мөнгө, Үндэсний дээд лигийн мөнгө, Клубүүдийн аваргын мөнгө, шилдэг холбогч. Цаашдаа үндэсний дээд лигийн аварга авах зорилготой. Мөн шигшээ багтайгаа амжилт үзүүлэхийг хүсэж байна.
Арван жилээ Баянхонгор аймгийн "Номгон" ахлах сургуулийг төгссөн. Бакалавраа ХААИС ЭЗБС-ыг төгссөн. Одоогоор Үндэсний давхар даатгал ХК-д ажилладаг. Спортыг ойлгодог, тусалж дэмждэг сайхан хамт олон байдаг.
Төрсөн өдөр маань 08.18 Миний хамгийн дуртай тоо 8 бас 18. Тийм учраас өмсгөлийн дугаараа 8 тоо орсноор сонгосон.
ТА СПОРТ КЛУБ, СПОРТ ТОГЛООМЫН ГАЗРУУДАД НЭГ, НЭГ УДАА ҮНЭГҮЙ ҮЙЛЧЛҮҮЛЖ БОЛНО ГЭВЭЛ ЯМАР БЭ? Msports app гишүүн байгууллагуудтайгаа хамтран спорт сонирхогч, хичээллэгч нартаа зориулан энэхүү үйлчилгээг нэвтрүүллээ. Msports app-ын Version-2 оо татаад 2024.04.29-өөс 2024.05.31-нийг дуустал Plus эрхийн жилийн төлбөр ЕРДӨӨ 24000₮ болж хямдарсан байгаа шүү. Манай Plus гишүүн болсоноор та: ✅+50 Спорт клуб, сургалт, тоглоомын төвүүдэд НЭГ, НЭГ УДАА үнэгүй хичээллэх, тоглох боломжтой, ✅+150 Спортын газруудад 3-65%-ын хөнгөлттэй үйлчлүүлэх /спорт клуб, сургалт, дэлгүүр, спорт лаунж, эмнэлэг г.м/ ✅Долоо хоног бүр нэмэгдэх спортын видео хичээл үзэх боломжтой. /Шатар, даам, оюун ухааны, фитнес, гимнастик г.м/ ✅Эрүүл хооллолт, спортын гэмтэл, спортын хоол зүйн видео хичээл үзэх, зөвлөгөө авах боломжтой, ✅Plus гишүүдэд зориулсан төрөл бүрийн сургалт, зөвлөгөө, өдөрлөгт үнэ төлбөргүй оролцох ✅500 гаруй спортын үйлчилгээний газруудын мэдээлэл авах, контент үзэх зэргээр олон олон боломжуудыг танд олгохоор Иргэдийг спортоор хичээллэхийг дэмжиж манай гэрээт байгууллагууд тогтмол нэмэгдэж байгаа шүү 😍🥰. Plus гишүүн болохыг хүсвэл https://onelink.to/wvgkqe энэхүү линкээр орж, апп татаж бүртгүүлээрэй.
Эрэгтэй хүнд суурь хүмүүжил хамгийн чухал гэж боддог. Мөн ямар ч үед тууштай, буурь суурьтай, бас өөртөө итгэлтэй байдал таалагддаг. Найз залуутай.
Сүүлийн үед чөлөөт цаг маш багатай байгаа. Амралтын өдрүүдээр ойрд уулзаагүй дотны найзуудтайгаа уулзах, мөн өөрөө цаг заваа зарцуулахыг хичээдэг. Сэтгэл хөдөлгөсөн кино үзэх дуртай.
Аялах гэхээсээ илүү тэмцээнээр, эсвэл хамтарсан бэлтгэл гэх мэтээр гадаад улсуудад очиж байсан. Хамгийн их таалагдсан нь Герман улсын Эрфурт хотын өнгө үзэмж, цаг агаар, хуучны үнэт барилгууд таалагдсан. Бас Германы соёл нь их таалагдсан.
Эрэгтэй хүний биед нэг өдөр орох боломж гарвал эмэгтэй хүний мэдэрч чадахгүй мэдрэмжүүдийг мэдмээр байна.
Супер хүчтэй болбол ирээдүйд очиж үзмээр байна. Ирээдүй ямар байх бол гэдэг сонирхолтой.