Азийн 19 дэх удаагийн наадамд Монголын эмэгтэйчүүдийн цэц мэргэнээ сорьж буй 10м-ын хийн гар бууны төрөл 09:00 цагаас эхэлсэн билээ. Багийн тэмцээнд манай эмэгтэйчүүд 6 тойрог өрсөлдөн 1707 оноотойгоор наймдугаар байрт шалгарлаа. Тус тэмцээнд манай улсаас гурван тамирчин оролцсон. Эхний шатанд Э.Хишигдэлгэр 570 оноотойгоор 24-р байр, Т.Баярцэцэг 569 оноотойгоор 28-р байр, Ц.Анударь 568 оноотойгоор 32-р байр тус тус эзэллээ. Багийн төрөлд БНХАУ-ын тамирчид тэргүүн байр эзэлж, Энэтхэг улсын тамирчид мөнгөн медаль, Хятадын Тайваны баг хүрэл медаль хүртсэн байна.