MSports logo
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИВЭЭЛ ДОР ХОККЕЙН ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНҮҮДИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
  • А
    Админ

    3 сарын 12

  • ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИВЭЭЛ ДОР ХОККЕЙН ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНҮҮДИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

    Монгол Улс хоккейн спортын 60 жилийн түүхэндээ анх удаа Өсвөрийн 18 хүртэлх насны Азийн аварга шалгаруулах тэмцээн, мөн Хоккейн 4-р дивизоны ДАШТ-үүдийг эх орондоо зохион байгуулж байна.

    Энэхүү олон улсын тэмцээнүүд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулагдаж байгаа юм. Тодруулбал,

    •    3 дугаар сарын 11-17- ны өдрүүдэд Ази Номхон далайн өсвөрийн U18 аварга шалгаруулах тэмцээн,

    •    3 дугаар сарын 23-26ны өдрүүдэд Хоккейн Дэлхийн аваргын 4-р дивизионы аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулна.

    Өсвөрийн 18 хүртэлх насны Азийн аварга шалгаруулах тэмцээний нээлтийн үеэр Сангийн сайд, Монголын Хоккейн Холбооны ерөнхийлөгч Б.Жавхлангийн үг хэлсэн байна.
    Монгол Улс хоккейн спортын 60 жилийн түүхэндээ анх удаа Өсвөрийн 18 хүртэлх насны Азийн аварга шалгаруулах тэмцээн, мөн Хоккейн 4-р дивизоны ДАШТ-үүдийг эх орондоо зохион байгуулж байгаа нь Монголын хоккейн спортын түүхэнд тодоор тэмдэглэгдэх үйл явдал болж байгаа бөгөөд Дэлхийн хоккейн холбоо Монгол улсад зохион байгуулах эрхийг олгосон явдалд баярласан талархсанаа дахин илэрхийлмээр байна.
    Мөн энэхүү олон улсын тэмцээнүүд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулагдаж байгааг дуулгахад таатай байна.
    Ази номхон далайн эрхэм хоккейчид маань нөхөрсөг хэрнээ өрсөлдөөнтэй мөсөн дээр гал гаргасан тоглолтуудаа үзүүлэн дэлхийн тоглогчид, үзэгчид, хөгжөөн дэмжигчдийнхээ нүдийг баясган, баярлуулж байгаад туйлын их баяртай байна.

    Манай мөсөн ордон Степ Арена хагас сарын турш хоккейгоор амьсгалж ширүүн өрсөлдөөнтэй тоглолтуудаар дүүрэн байх нь ээ.
    Тэмцээнд оролцож өрсөлдөж буй Тайланд, Туркменистан, Узбекистан, Иран, АНЭУ болон Монголын баг тамирчдадаа бүгдэд нь амжилт хүсье. Уран гоё, хурдтай хүчтэй, тоглолтуудаар өрсөлдөж улам их амжилт гаргана гэдэгт итгэлтэй байна.