Мохаммед Алигийн 1975 онд Жо Фрейзертэй хийсэн тулааны "Манила дахь трилла" тулаанаас авсан боксын өмсгөл дуудлага худалдаа дөрөвдүгээр сарын 12 хүртэл үргэлжилж байна. 14 раунд үргэлжилсэн тулаанд ялалт байгуулсан домогт боксчны гарын үсэгтэй хар судалтай алдарт цагаан шорт өмсгөлийн худалдааг Нью-Йоркийн Sotheby's хийж байна.
Мохаммед Алигийн 1975 онд Манилад хийсэн тулааны өмсгөл дуудлага худалдаалагдаж байна
4 сарын 8
Мохаммед Алигийн домогт "Манила дахь трилл" тулааны үеэр өмсөж байсан шортыг хамгийн сүүлд буюу 3-р сарын сүүлчээр 3.8 сая ам.долларын үнийн санал тавьжээ. Тэр цагаас хойш сүүлийн сар гаруйн хугацаанд энэхүү шорт өмсгөлийг дуудлага худалдаанд зарласнаас хойш үнэ өссөн байна. Everlast шорт нь хар судалтай цагаан өнгөтэй. Шортонд Али гарын үсгээ зурсан гэдгээрээ мөн үнэ цэнэтэй. Сонирхсон хүмүүс үүнд маш их мөнгө тавих ёстой бөгөөд 4-р сарын 12 хүртэл үнэ хаялцах боломжтой.
Түүхэн үнэ цэнэ бүхий Алигийн шортны тохиролцсон доод үнийг хараахан хүрээгүй байна гэж Sotheby's мэдэгджээ. Sotheby-ийн тооцоолсноор шорт нь 4-6 сая доллар хооронд зарагдах магадлалтай. 1975 онд Алигийн Жо Фрейзертэй хийсэн домогт "Триилла Манила" тулаан Филиппинд болсон байдаг.