MSports logo
НАТАН МАККИННИОН “NHL”-Н ХАМГИЙН ӨНДӨР ЦАЛИНТАЙ ТОГЛОГЧ БОЛЛОО
  • А
    Админ

    9 сарын 20

  • НАТАН МАККИННИОН “NHL”-Н ХАМГИЙН ӨНДӨР ЦАЛИНТАЙ ТОГЛОГЧ БОЛЛОО

    Канад довтлогч Натан МакКиннион Хойд Америкийн Хоккейн лигийн(NHL) Колорадо Эвеланш багтай найман жилийн $100.8 сая долларын гэрээ байгуулж “NHL”-ын хамгийн өндөр цалинтай тоглогч боллоо. Ийнхүү Натан МакКиннион 2031 он хүртэл Колорадо Эвеланш багийн өмсгөлтэй тоглохоор болж байна.
    Энэхүү гэрээ нь “NHL”-н цалингийн шинэ дүрэм батлагдсанаас хойших хамгийн өндөр дүнтэй гэрээ бөгөөд түүний долоон жилийн $44,1 сая долларын гэрээ ирэх жил дуусаж шинэ гэрээ нь 2023-24 оны улирлаас хэрэгжиж эхлэх юм. 
     Натан МакКиннионы гэрээ нийт үнийн дүнгээрээ “NHL”-н түүхэнд Алекс Овечкини 13 жилийн $124 сая, Ши Веберийн 14 жилийн $110 саяын гэрээнүүдийн араас орох гэрээ болсон ба Хойд Америкийн хоккейн лиг 2005 оноос хойш наймаас олон жилийн гэрээ байгуулахыг зөвшөөрөхөө больсон аж.

    Тэрбээр “NHL” түүхэнд хамгийн өндөр гэрээтэй тоглогч болсныхоо дараа “Мэдээж гайхалтай зүйл гэдэг нь ойлгомжтой. Би энэ гэрээг дуусахад багтайгаа ахин гэрээ байгуулж замналынхаа үлдсэн бүх хугацааг энд өнгөрөөхийг хүсэж байна” гэжээ.
    Өдгөө 27 настай довтлогч Натан МакКиннион 2013 оноос мэргэжлийн тоглогчийн замналаа Колорадо Эвеланш багт эхлүүлж өнгөрсөн жил төрлөх багтайгаа Стэйнли цомыг цөргөсөн юм. Өнгөрсөн улирлийн хасагдах шатанд 13 гоол оруулж лигийн бүх тоглогчдыг тэргүүлсэн бөгөөд энэхүү үзүүлэлт нь 1996 оны улиралд Жо Сакичийн 18 гоол оруулсны дараа орох үзүүлэлт болсон билээ.

     

    Э.Мандалбаяр