MSports logo
Хилчин-Алтайн Барс клуб олимпод оролцож байсан шилдэг тоглогч эгнээндээ нэгтгэлээ
  • П
    Пүрэвлхагва

    10 сарын 3

  • Хилчин-Алтайн Барс клуб олимпод оролцож байсан шилдэг тоглогч эгнээндээ нэгтгэлээ

    Монголын волейболын эрэгтэй багийн түүхэнд анх удаагаа Хилчин Алтайн Барс клуб зуны олимпын наадамд оролцож байсан, Японы шигшээ багийн шилдэг тоглогчдын нэг Yu Koshikawa-г албан ёсоор багтаа нэгтгэлээ. 

    Түүний хувьд 41 настай бөгөөд 190 см өндөр, өндрийн довтлогчийн байрлалд тоглодог билээ. Мөн тэрбээр дэлхийн хамгийн шилдэг лигүүдийн нэг Италийн лигт 2009-2012 онуудад Pallavolo Padova багт тоглож байсан. Yu Koshikawa шигшээ багийнхаа хамтаар 2008 оны Бээжингийн олимпын наадамд 9-р байр, ААШТ-д 2005 онд алтан медаль, шилдэг оноо авагч, 2009 онд алтан медаль, 2007 онд мөнгөн медаль, шилдэг давуулагчаар шалгарч байсан бөгөөд 2014 оны Инчоны Азийн наадмаас мөнгөн медаль хүртэж байсан шилдэг тоглогч юм.

    Гэрэл зургийг- Алтайн Барс клуб

    Хилчин-Алтайн Барс клуб олимпод оролцож байсан шилдэг тоглогч эгнээндээ нэгтгэлээ