Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын төв талбайд сагсан бөмбөгийн 3х2 төрлийн ДАШТ тав дах өдрөө амжилттай үргэлжилж байна.
Өчигдөр буюу тэмцээний дөрөв дэх өдөр манай эмэгтэй шигшээ баг гайхалтай ялалтууд байгууллаа. Тодруулбал хэсгийн сүүлийн тоглолтуудаа Олимпын аварга Герман, Дэлхийн аваргын мөнгө хүрэл медальт Украйны шигшээ багуудтай тоглож ялалт байгууллаа. Ийнхүү манай эмэгтэй шигшээ баг хэсгээсээ 2-р байраар шалгарлаа. Өнөөдөр манай эмэгтэй шигшээ баг шигшээ 8-д шалгарах эрхийн төлөө БНХАУ-ын багтай 18:25 цагаас тоглоно. БНХАУ-ын шигшээ баг нь энэхүү тэмцээнд чансаагаараа 1-т эрэмбэлэгдэж байгаа хүчтэй баг юм. Токиогийн олимпын хүрэл медальтай, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд наймд дахь удаагаа оролцож буй бөгөөд Дэлхийн аварга, хүрэл медальтай туршлагатай баг юм. Мөн тэд Азийн аваргын тэмцээний иж бүрэн медальтнууд буюу Алт мөнгө, хошой хүрэл медалийн эзэд.