MSports logo
Улаанбаатар Кап тэмцээн Голомт банкны Social Pay үйлчилгээтэй хамтран ажиллана
  • Ө
    Өсөхбаяр

    12 сарын 2

  • Улаанбаатар Кап тэмцээн Голомт банкны Social Pay үйлчилгээтэй хамтран ажиллана

    Нийслэлийн бүх ЕБС-ийн сургуулиудын дунд зохиогдож буй Улаанбатар Кап тэмцээнтэй Голомт банкны Social Pay Junior үйлчилгээ албан ёсоор хамтран ажиллахаар боллоо. Улаанбаатар кап тэмцээн нь Сагсан бөмбөг, Волейболын төрлөөр 10,000 гаруй сурагчид нийт зургаан сарын хугацаанд мэргэжлийн лигийн журмаар өрсөлдөж, аваргуудаа тодруулах юм. Спортоор дамжуулан хүүхэд залуусыг зөв боловсон хөгжүүлэх, зөв төлөвшил олгох ажилд Голомт банк үргэлж манлайлсаар ирсэн бөгөөд энэ удаа Улаанбаатар Кап тэмцээнтэй Сошиал Пэй Жуниор үйлчилгээгээр дамжуулан хамтран ажиллаж байна. Өнөөдөр Голомт банкны Мэдээллийн технологи хариуцсан захирал М.Сайнбилэг болон Улаанбаатар Кап тэмцээнийг зохион байгуулагч Msports.mn-ий гүйцэтгэх захирал Н.Энхмандах нар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Голомт банк үргэлж нийгмийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх зорилготой ажиллаж ирсэн бөгөөд Улаанбаатар Кап тэмцээнээр дамжуулан хүүхэд залууст олон сонирхолтой үйлчилгээ, хөнгөлөлт урамшуулал зарлахаар төлөвлөж байна.

    Улаанбаатар Кап тэмцээн Голомт банкны Social Pay үйлчилгээтэй хамтран ажиллана

    Голомт банкны зүгээс Улаанбатар Кап тэмцээний үеэр үзэгчид, тамирчдад зориулсан олон сонирхолтой хөтөлбөрүүд хийгдэх ба заримаас нь дурдвал:


    • "Player of the Court" буюу долоо хоног бүрийн шилдэг тамирчдад Голомт банкны гарын бэлэг гардуулах
    • Үзэгчид болон тамирчдын дунд хөгжөөнт тэмцээн зохион байгуулах
    • Social Pay Junior апп-аар дамжуулан сонирхолтой асуултууд асуух ба шилдэг оролцогчдод олон төрлийн бэлгийн эзэн болох боломжтой.
    • Улаанбаатар Кап тэмцээний хамгийн том шагналууд болох MVP, Шилдэг хамгаалагч, Шилдэг холбогч зэрэг шагналын санал асуулгийг Social Pay Junior апп-аар дамжуулан нээлттэй өгөх боломжтой.

    Хамтран ажиллах болсон талаар Голомт банкны Мэдээллийн технологи хариуцсан захирал М.Сайнбилэг:

    "Өсвөр насны хүүхдүүдийг спортоор дамжуулан зөв боловсон хөгжүүлэхэд том нэмэр болж буй Улаанбаатар Кап тэмцээнтэй хамтран ажиллах болсонд баяртай байна. Манай Social Pay Junior аппликейшн нь хүүхдэд зориулсан цогц үйлчилгээг нэг дор өгөх боломжтой тул энэхүү тэмцээний хүрээнд олон төрлийн урамшуулал, боломжуудыг нээж өгөх болно. Мөн оролцогч хүүхдүүддээ уриалж хэлэхэд хамгийн чухал бол зүйл бол шударга өрсөлдөөн гэж хэлмээр байна." хэмээн хэлсэн юм.

    Улаанбаатар Кап тэмцээн Голомт банкны Social Pay үйлчилгээтэй хамтран ажиллана

    Хүүхэд залуус та бүхэн Social Pay Junior апп-т UBCup промо кодыг ашиглан бүртгүүлж, 1gb дата бэлгэн аваарай. Хэрвээ та бүртгүүлсэн бол өөрийн найзаа урих бүртээ дахин 1gb дата бэлгэнд авах боломжтой.

    🔗 Апп татах: https://bit.ly/4iOT8SR

    🌐 Дэлгэрэнгүйг: https://junior.socialpay.mn/