MSports logo
РАФАЭЛЬ НАДАЛЬ 14 ДЭХ УДААГАА ФРАНЦЫН НЭЭЛТТЭЙ ТЭМЦЭЭНД ТҮРҮҮЛЛЭЭ
  • А
    Админ

    6 сарын 5

  • РАФАЭЛЬ НАДАЛЬ 14 ДЭХ УДААГАА ФРАНЦЫН НЭЭЛТТЭЙ ТЭМЦЭЭНД ТҮРҮҮЛЛЭЭ

    Ролан Гаррос буюу Францын нээлттэй тэмцээн өндөрлөлөө. Хамгийн сүүлд эрэгтэй ганцаарчилсан төрлийн шигшээ тоглолт явагдаж, 23 настай залуу тамирчин Каспер Рууд, 36 настай Рафаэль Надаль нар 3 сет тоглосон. Хамгийн ахмад насандаа шигшээд шалгарсан тоглогчоор Рафа шалгарсан. Шороон талбайн хаан гэгддэг Рафаэль Надаль залуу өрсөлдөгчөө 2 цаг гарны дотор 3 сет дараалан ялж, илт давуу аваргаар тодорлоо. Энэ нь түүний Францын нээлттэй тэмцээний 14 дэх аварга, их дуулга тэмцээний 22 дахь Их Дуулгаа түрүүлснээр өөрийн эзэмшиж байсан хоёр дээд амжилтаа нэмлээ. Надаль Каспер Рүүдийг 6:3, 6:3, 6:0-ээр буулган авснаар түүний 36 насны төрсөн өдрөөс хойш хоёр хоногийн дараа ялалт байгуулсан нь тэрбээр шороон талбайн тэмцээний түүхэн дэх хамгийн ахмад аварга болсон юм. Испани залуу Парист 2005 онд 19 настайдаа анхны ялалтаа авч, хамгийн залуу насандаа аваргаар тодорч байсан юм. Парист болсон тэмцээнд 14 удаа ганцаарчилсан төрөлд цом хүртэж байсан тамирчин Надалаас өөр байхгүй. Мөн Надаль шиг одоо тоглож байга тоглогчдоос Их Дуулгад 22 түрүүлсэн хүн байхгүй. Рафаэль Надаль Францын нээлттэй тэмцээнд 14 дэх удаагаа түрүүлж, "Их дуулга"-ын рекордыг 22 болгон ийнхүү ахиуллаа.

    Тэрбээр хэд хэдэн удаа өвдөгний үений хагалгааны дараа бараг нэг жил тоглоогүй байсан. Маш олон бэртлийг даван туулсан тэрбээр ийнхүү шороон талбайн хаан гэдгээ дахин батлан харууллаа. Тэрбээр Францын нээлттэй тэмцээний эхний 10-т багтсан дөрвөн өрсөлдөгчийг буулган авсан. Тодруулбал, 1-р тойрогт 9-р байрт эрэмбэтэй Феликс Аугер-Алиассиме, шөвгийн наймд дэлхийн номер нэгт эрэмбэтэй Новак Жокович, хагас шигшээд No3 Александр Зверев (хөлний гэмтлийн улмаас тоглолт цагаасаа өмнө зогссон) дараа нь шигшээд дэлхийд 8-рт эрэмбэтэй Рууд нарыг хожсон. Хэдий олон бэртэл гэмтэл, унаж боссон өдрүүдийг туулсан ч дэлхийн шилдгүүдийг эчнээ давж чадаж байгааг харахад одоо тэрбээр их спортоо орхих нэг их шалтгаан байхгүй гэж үзэж байна.

    Шигшээ тоглолтын дараа анх удаа өөрийн замналдаа их дуулгын шигшээд шалгарсан Каспер Рууд хэлэхдээ “Өөрийн шүтээн тамирчин болох Надальтай шигшээд таарч тоглосон нь нэр төрийн хэрэг. Түүхэн амжилтыг бүтээж байгаа тоглолтын нэг хэсэг болсондоо баяртай байгаагаа илэрхийлж, хэдийгээр өөрөө залуу тамирчин ч гэсэн түүний ард баг хамт олон, олон хүний хичээл зүтгэл байгааг онцлоод цаашид улам хичээнэ” гэж хэлсэн юм. Харин Надаль мөн залуу өрсөлдөгч Руудэд хандаж баяр хүргэж, түүний ирээдүй гэрэлтэй, урт удаан амжилтууд хүлээж байгааг хэлээд өөрөө ч мөн одоохондоо зодог тайлах бодолгүй байгаагаа илэрхийлсэн юм.

    Н.Бэлгүүн