MSports logo
ДЭЛХИЙН АВАРГА ЦОЛОО ХАМГААЛЖ, ДЭЭД АМЖИЛТ ШИНЭЧИЛСЭН Д.СОДНОМПИЛЖЭЭ ЭХ ОРОНДОО ИРЛЭЭ
  • А
    Админ

    5 сарын 31

  • ДЭЛХИЙН АВАРГА ЦОЛОО ХАМГААЛЖ, ДЭЭД АМЖИЛТ ШИНЭЧИЛСЭН Д.СОДНОМПИЛЖЭЭ ЭХ ОРОНДОО ИРЛЭЭ

    Казахстан улсын Алмата хотноо пауэрлифтингийн IPF холбооны хэвтээ шахалтын ДАШТ 5-р сарын 21-29-нд болж өндөрлөлөө. Тус ДАШТ-д 48 орны баг тамирчид оролцсон бол манай улсаас МУГД Д.Баттулгын удирдлага дор 19 тамирчин өрсөлдлөө. Насанд хүрэгчдийн -120 кг-ын жинд "Токио-2020" паралимпын наадмын аварга, "Рио-2016" паралимпын наадмын хүрэл медальт, Үндэсний шигшээ баг, "Сүлд" спорт хорооны тамирчин, Хөдөлмөрийн баатар, МУГТ Энхбаярын Содномпилжээ алтан медаль хүртлээ. Тэрбээр цээжнээс 260 кг-ыг шахсанаар дэлхийн аварга болоод зогсохгүй тус жингийн дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон байна. Үүнээс өмнө 105 кг-ын жинд дэлхийн дээд амжилт эзэмшиж байсан юм. Энэ амжилт түүний ДАШТ-ээс авсан зургаа дахь медаль бөгөөд гурван алт, гурван мөнгөн медаль хүртэж байсан.

    Тодруулбал, Пауэрлифтингийн хэвтээ шахалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хэрэглэлтэй болон Классик гэсэн 2 төрөлд Монголоос нийт 38 тамирчин Казахстаны Алмата хотыг зорьсон. Үүнээс хэрэглэлтэй төрөлд бүх насны /өсвөр, насанд хүрэгчид, мастер/ ангилалд 19 тамирчин өрсөлдсөн. Харин классик төрөлд 17 тамирчин хүчээ сорьж, 1 тамирчин мөрний гэмтлээс болоод оролцож чадсангүй. Энэ удаагийн ДАШТ-д 48 орны 600 гаруй тамирчин өрсөлдлөө. Тус тэмцээн Олон улсын пауэрлифтингийн холбоо /IPF/-ны 50 жилийн түүхт ойн нэрэмжит болсноороо онцлогтой байв. Манай баг тамирчид шилдэг өргөгчид болж нийтдээ 7 цомтой, 10 алт, 8 мөнгө, 5 хүрэл медальтай ирлээ, бас дэлхийн рекорд амжилтыг тогтоолоо.

    Тэр дундаа, "Токио-2020" паралимпын наадмын аварга, "Рио-2016" паралимпын наадмын хүрэл медальт, Үндэсний шигшээ баг, "Сүлд" спорт хорооны тамирчин, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Энхбаярын Содномпилжээ хэвтээ шахалтын ДАШТ-ий насанд хүрэгчдийн -120 кг-д алтан медаль хүртэж, дэлхийн дээд амжилтыг 8 кг-аар ахиулжээ. Тэмцээнд амжилттай оролцсон баг тамирчид эх орондоо ирээд байна.