MSports logo
Cobarazera, Mzhinho нарын гайхалтай тоглолт The MongolZ баг PGL Cluj-Napoca-ийн эхний ялалт байгуулахад том тус хүргэлээ
  • Ө
    Өсөхбаяр

    2 сарын 15

  • Cobarazera, Mzhinho нарын гайхалтай тоглолт The MongolZ баг PGL Cluj-Napoca-ийн эхний ялалт байгуулахад том тус хүргэлээ

    Цахим спортын CS2 төрлийн энэ оны 3 дахь S-Tier тэмцээн болох PGL Cluj-Napoca 2026 өчигдөр эхэллээ.

    Нийт $1,250,000-ийн шагналын сантай уг тэмцээнд 16 баг өрсөлдөж байгаа ба хэсгийн шатны тоглолтууд нь Swiss форматаар явагдна. Тодруулбал нийт 3 хожил байгуулсан баг нь цааш шалгарч, 3 хожигдсон нь тэмцээнийг өндөрлүүлэх бол шигшээ шатанд шууд хасагдах журмаар шалгарсан найман баг өрсөлдөх юм.

    Тус тэмцээнд манай The MongolZ баг өнөөдөр шөнийн 01:00 цагаас Бразилын paiN Gaming-тай учраа таарч ялалт байгууллаа.

    Тоглолтын эхний мап Nuke байсан ба paIN Gaming баг тоглолтын эхнээс багаараа төлөвлөсөн төлөвлөгөөнүүдээ амжилттай хэрэгжүүлж, боломж бараг олголгүй явсаар 7-13 харьцаатай эсрэг багийн ялалтаар өндөрлөв.

    Cobarazera, Mzhinho нарын гайхалтай тоглолт The MongolZ баг PGL Cluj-Napoca-ийн эхний ялалт байгуулахад том тус хүргэлээ

    Хоёр дахь мап манай багийн сонгосон Mirage байсан ба энэ эхний раундаас эхлэн бүх зүйл манай талд байлаа. Өмнөх тоглолтуудад болж өгөхгүй байсан хамгаалалт, байрлалууд, буудалтууд гээд бүгд энэ мап дээр төгс гэмээр болж, Mirage дээр эсрэг багтаа ердөө нэг л раунд алдсан ба 13-1 харьцаатай ялалт байгуулав. Энэхүү тоглолтод онцлох хүнээр олон улсын брэнд 1xBet Mongolia-ийн албан ёсны хамтрагч The MongolZ багийн Mzinho байсан ба K-D 16-3, 2.43 rating, 107.0 ADR гэсэн гайхалтай тоглолтыг үзүүллээ. Улмаар шийдвэрлэх 3 дахь мап руу шилжэв.

    Cobarazera, Mzhinho нарын гайхалтай тоглолт The MongolZ баг PGL Cluj-Napoca-ийн эхний ялалт байгуулахад том тус хүргэлээ

    Шийдвэрлэх гурав дахь мап Dust 2 дээр өрнөлөө. Өмнөх мап дээр аль хэдийн хэмнэлээ олсон The MongolZ баг 13-2 харьцаатай илт давуу илүүрхэж, үндсэн тоглолтод ялалт байгууллаа. Ийнхүү олон улсын брэнд 1xBet Mongolia-ийн албан ёсны түнш The MongolZ баг PGL Cluj-Napoca 2026 тэмцээний эхний ялалтаа байгуулж, 1-0 амжилттай болж байна. Хасагдах шатанд шалгарахад дахин хоёр хожил тэдэнд хэрэгтэй. Нэмж дурдахад тус тоглолтын шилдэгээр багтаа нэгдээд удаагүй байгаа cobrazera тодорсон ба 50-26 K-D, 1.50 rating, 98.7 ADR гэсэн үзүүлэлт үзүүлжээ.

    Cobarazera, Mzhinho нарын гайхалтай тоглолт The MongolZ баг PGL Cluj-Napoca-ийн эхний ялалт байгуулахад том тус хүргэлээ