MSports logo
“Ханжоу-2022” Азийн наадмын 09.29-ны өдрийн Монголын баг тамирчдын амжилт, тоглолтын үр дүнгүүдийг хүргэж байна
  • Ө
    Өсөхбаяр

    9 сарын 29

  • “Ханжоу-2022” Азийн наадмын 09.29-ны өдрийн Монголын баг тамирчдын амжилт, тоглолтын үр дүнгүүдийг хүргэж байна

    Сагсан бөмбөгийн эрэгтэй, эмэгтэй шигшээ багууд шигшээ наймд шалгарлаа. ОУХМ Оюунцэцэгийн Есүгэн Казакстаны тамирчинг ялж хүрэл медалийн болзол хангасан ба цаашлаад медалийн өнгөө хувиргах боломжтой боллоо. Мөн ирэх зуны олимпын наадамд өрсөлдөх эрхээ авсан байна. Буудлага, Усанд сэлэлт, Туялзуур сэлэмний сүүлчийн тоглолтууд явагдаж дууслаа.

    1.    Буудлага 

    09:00 цагаас эрэгтэйчүүдийн 50м-ын гурван байрлалаас буудах төрөл эхэлсэн ба манай баг 1714 оноотойгоор 11-р байр эзэлсэн амжилт үзүүллээ.  Урьдчилсан шатанд ОУХМ Н.Баяраа 9.683 оноотойгоор 13-р байр, Б.Эрхэмбаяр 9.600 оноотойгоор 21-р байр, Ц.Мөнх-Эрдэнэ 9.283 оноотойгоор 44-р байр тус тус эзэлж 

    09:00 цагаас эхэлсэн эмэгтэйчүүдийн 10м хийн гар бууны төрөлд манай тамирчид 6 тойрог өрсөлдөн 1707 оноотойгоор наймдугаар байрт шалгарлаа. Эхний шатанд Э.Хишигдэлгэр 570 оноотойгоор 24-р байр,    Т.Баярцэцэг 569 оноотойгоор 28-р байр, Ц.Анударь 568 оноотойгоор 32-р байр тус тус эзэллээ. 

    “Ханжоу-2022” Азийн наадмын 09.29-ны өдрийн Монголын баг тамирчдын амжилт, тоглолтын үр дүнгүүдийг хүргэж байна

    2.    Сагсан бөмбөг 3х3 

    13:50 минутаас эхэлсэн сагсан бөмбөгийн 3х3 төрлийн эмэгтэйчүүдийн шигшээ баг Филиппин улстай хэсгийн сүүлийн тоглолтоо хийх байсан ч тус улсын тамирчид бичиг баримтын асуудлаас болж тус тэмцээнийг өнжихөөр болжээ. Иймд манай баг ялалтыг авч С хэсгийг итгэл төгс тэргүүллээ. Эмэгтэй шигшээ шөвгийн наймд С хэсгийн нэгээр шалгарч А болон D бүсийн хоёрдугаар байраар шалгарсан багуудын аль хожсонтой нь маргааш 19:40 минутаас тоглох юм. 

    16:20 3х3 төрлийн эрэгтэй шигшээ баг хэсгийн сүүлийн тоглолтоо нэг ч хожигдолгүй явсан Филиппин улстай тоглон 21-12 харьцаатайгаар итгэл төгс ялж хэсгээсээ тэргүүн байраар шалгарлаа.  

    Тэмцээний А хэсэгт өрсөлдсөн манай баг хэсэгтээ Йорданы багийг 17-13, Хонгконгын багийг 21-19 харьцаатай буулган авч Тайваны багт 16-18 харьцаатай ялагдсан ч Филиппиний шигшээг 21-12  харьцаатай ялж 3 хожил нэг хожигдолтой хэсгээ тэргүүллээ. 

    Тус тоглолтод Ц.Батзаяа 8 оноо, М.Өлзий-Орших 7 оноо, Б.Сүхбат, Л.Авирмэд нар 3 оноо тус тус авч үндсэн цагт 2 минут дутуу байхад 21 оноонд хүрч ялалт байгууллаа. Хагас шигшээд шалгарах эрхийн төлөө А зооны нэгээр шаларсан манай баг С2 болон B2-оор шалгарсан багуудын аль хожсонтой нь маргааш 18:25 минутаас тоглоно. 

    “Ханжоу-2022” Азийн наадмын 09.29-ны өдрийн Монголын баг тамирчдын амжилт, тоглолтын үр дүнгүүдийг хүргэж байна

    3.    Бокс

    14:00 цагаас -50 кг-ын жинд өрсөлдөж буй Азийн аваргын хүрэл медальт, 2022, 2023 оны дэлхийн аваргын 5-р байрын шагналт ОУХМ Оюунцэцэгийн Есүгэн шөвгийн 8-ын тулаанд Казакстан улсын тамирчин Kyzaibay Nazym-тай хийж 4-0 харьцаагаар ялалт байгуулсанаар хүрэл медалийн болзол хангаж, хагас шигшээд шалгарч медалийн өнгөө хувиргахын төлөө өрсөлдөхөөр боллоо. Мөн ирэх зуны олимпийн наадамд өрсөлдөх эрхээ авсан байна.

    19:45 минутаас боксын спортын 57 кг-ын жинд М.Намуун БНСУ-ын тамирчин Жин Хэжонтой гурван үе тулалдаж сүүлийн үеийг илт давуу байдлаар өндөрлүүлэн БНСУ-ын тамирчинг яллаа. Ийнхүү шигшээ наймд шалгарч дараагийн шатандаа ялалт байгуулбал хүрэл медалийн болзол хангах юм. 

    “Ханжоу-2022” Азийн наадмын 09.29-ны өдрийн Монголын баг тамирчдын амжилт, тоглолтын үр дүнгүүдийг хүргэж байна

    4.    ИСпорт

    19:00 Дота2  Монгол-Узбекстан  С хэсэгт Узбекстаны багтай тоглож эхний тулаандаа ялалт байгууллаа. Харин 20:00 цагаас Мьянмартай хоёр дахь тоглолтоо хийж 0:1 харьцаатай ялагджээ. 

    5. Хөнгөн Атлетик

    19:00 цагаас 400м эмэгтэй Б.Солонго эхний гараанд уралдан 56.75 ажилттайгаар гарааныхаа тавдугаар байрт.  Түүний араас О.Мөнхтүмэн гурав дахь гараанд гарч уралдан 59.36 амжилттайгаар мөн тавдугаар байраар орж ирлээ. 

    20:00 цагаас 400м-ын зайнд Э.Төртогтох уралдан 50.10 амжилттайгаар 7-р байраар орж ирлээ. 

    21:00 цагаас 100м эмэгтэй Э.Сарангуа хоёр дахь гараанд уралдан 13.07 амжилттайгаар 7-р байраар орж ирлээ.  

    22:00 100м эрэгтэй Г.Жанцандорж 11.81 амжилттайгаар 9-р байраар, түүний ард уралдсан О.Зулхүү 10.92 амжилттайгаар 7-р байраар орж ирлээ.

    “Ханжоу-2022” Азийн наадмын 09.29-ны өдрийн Монголын баг тамирчдын амжилт, тоглолтын үр дүнгүүдийг хүргэж байна

    6.    Усанд сэлэлт

    10:00 цагаас эхэлсэн усанд сэлэлтийн тэмцээнд эмэгтэйчүүдийн 50м эрвээхэй сэлэлтийн төрөлд Б. Ивээл эхний гараанд уралдан 32.96 амжилттайгаар 6-р байраар, хоёр дахь гараанд уралдсан Ү.Нандин-Эрдэнэ 30.36 амжилттайгаар 8-р байраар тус тус орж ирлээ. 

    Харин эрэгтэйчүүдийн 50м мэлхий сэлэлтийн төрөлд эхний гараанд А.Амирлангуй гараагаа тэргүүлэн 34.23 амжилттайгаар орсон ч шигшээ тоглолтод шалгарч чадсангүй. Хоёр дахь гараанд Г.Сугар 30.71 амжилттайгаар 6-р байраар барианд орлоо. 

    Эмэгтэйчүүдийн 800м чөлөөт сэлэлтийн төрөлд өрсөлдсөн  А.Алтаннар 9:53.06, Г.Номуунаа 10:22.79 амжилттайгаар барианд орлоо. 

    Эрэгтэйчүүдийн 200м араар даллах сэлэлтийн төрөлд гурав дахь гараанд уралдсан Х.Цэлмэг 2:17.32 амжилттайгаар 8-р байраар орж ирлээ. 

    Эрэгтэйчүүдийн 400м чөлөөт сэлэлтийн төрөлд хамт гараанд гарсан Б.Жавхлан 4:49.22, Г.Майдар 4:29.17 амжилттайгаар барианд орсон юм. 

    Өнөөдрийн манай тамирчдын сүүлийн уралдаанд оролцсон Э. Нинжин эмэгтэйчүүдийн  200м эрвээхэй сэлэлтийн төрөлд өрсөлдөж 2:18.33 амжилттайгаар гарааны 8т шалгарлаа. 

    Ийнхүү манай усанд сэлэлтийн тамирчдын сүүлийн уралдаанууд өндөрлөж Азийн 19 дэх удаагийн наадмын усан сэлэлтийн төрөл өнөөдөр хөшгөө хааж байна.

    “Ханжоу-2022” Азийн наадмын 09.29-ны өдрийн Монголын баг тамирчдын амжилт, тоглолтын үр дүнгүүдийг хүргэж байна

    7.    Гольф 

    06:30 Эрэгтэй ганцаарчилсан болон баг, Эмэгтэй ганцаарчилсан болон баг хоёрдугаар тойргийн тоглолтууд явагдаж дууслаа маргааш гуравдугаар тойргийн тоглолтууд үргэлжилнэ. 

    8.    Шатар

    15:00-19:00 хооронд эрэгтэй багийн төрөл эхний тойргийн тоглолтод Энэтхэгийн багтай таарч нэг тэнцэж 3 хожигдон 0.5 оноотойгоор өндөрлүүллээ. 

    15:00-19:00 хооронд эмэгтэй багийн төрөл эхний тойрогтоо Хонгконгын 3 хожин нэг тэнцэж 3.5 оноотойгоор эхний тойрог өндөрлөлөө. 

    “Ханжоу-2022” Азийн наадмын 09.29-ны өдрийн Монголын баг тамирчдын амжилт, тоглолтын үр дүнгүүдийг хүргэж байна

    9.    Го даам

    09:30 эхэлсэн эрэгтэй багийн төрлийн эхний тойрогт Хонгконгийн багт ялагдсан ба хоёрдугаар тойрогт Хятадын Тайваны багт ялагдсан байна. Тус тэмцээнд Б.Баттулга, Г.Алтанзул, Г.Болд, Н.Оюунбаатар нар оролцож буй. 

    09:30 эхэлсэн эмэгтэй багийн төрлийн эхний тойрогт манай баг эзэн орон БНХАУ-ын багт хожигдож, хоёрдугаар тойрогт Тайландын багтай таарч 2-0 харьцаатай ялагдсан байна. 

    10. Туялзуур сэлэм

    12:00 Эрэгтэйчүүдийн багийн төрөлд Казакстаны тамирчидтай өрсөлдсөн. Эпэ сэлэмний багийн төрөлд манай гурван тамирчин Казакстаны тамирчидтай хүч сорилоо. У.Маргад-Эрдэнэ, Б.Хаш-Эрдэнэ, Б.Бямбажаргал нар Казакстаны тамирчидтай тойргоор тоглон 45-12 харьцаатай ялагдал хүлээлээ. Үүгээр манай туялзуур сэлэмний шигшээ багийн тоглолт өндөрлөлөө..

    11. Триатлон  /эр/

    08:00 цагаас эхэлсэн спортын хамгийн тэсвэр тэвчээр шаарддаг төрлүүдийн нэг болох Триатлоны тэмцээнд 29 тамирчин уралдсанаас Ц.Цэрэнбат 18-р байраар, Г.Амарсанаа 23-р байрт орсон байна.