“FISU Summer World University Games” буюу Дэлхийн оюутны Универсад наадам Герман улсын Райн-Рур бүс нутагт 7-р сарын16-27-ны хооронд зохион байгуулагдаж байна. Уг наадам нь дэлхийн их дээд сургуулийн оюутнуудын хамгийн том олон улсын спортын наадам бөгөөд 18 төрлөөр 8500 тамирчид өрсөлдөж байгаа юм. Дэлхийн 150 гаруй орны баг тамирчид өрсөлдөх уг наадамд Монгол улсаа төлөөлж 9 спортын төрөлд 100 гаруй тамирчин өрсөлдөж байна. Тус тэмцээнд манай усанд сэлэлтийн залуус маань амжилт арвин, эх орныхоо рекорд амжилтыг шинэчлэн тогтоосоор байна. Тодруулбал Берлин хотод зохион байгуулагдаж байгаа усанд сэлэлтийн тэмцээний 2 дахь өдөр ОУХМастер Б.Энхтамир 200м өврөөр даллах сэлэлтийн төрөлд 1:50.26 амжилтаар 50м бассейны Монгол Улсын Рекорд амжилтыг шинэчлэн тогтоолоо.
Дэлхийн оюутны Универсад наадмын усанд сэлэлтийн төрөлд манай тамирчид улсынхаа рекорд амжилтуудыг шинэчилсээр байна
Ө
Өсөхбаяр
7 сарын 21


Тэмцээний 3 дахь өдөр ОУХМастер У.Бэлгүдэй 200м далайн гахай сэлэлтийн төрөлд 2:14.73 амжилтыг үзүүлэн 50м бассейны Монгол Улсын Рекорд амжилтыг шинэчлэн тогтоосон бол өнөөдөр 100м далайн гахай сэлэлтийн төрөлд 58.23 секундын амжилтыг үзүүлэн 2015 оноос хойш 10 жил эвдэгдээгүй байсан рекорд амжилтыг шинэчлэн тогтоосон байна.

Дэлхийн Оюутны Универсад наадмын Усанд сэлэлтийн төрөл энэ сарын 23-нд өндөрлөнө. Тэмцээнд оролцож байгаа Монгол улсын нийт баг тамирчдад амжилт хүсье!