MSports logo
Остин Мажор гуравдугаар шатны гуравдугаар тойрогт Ази тивийн шилдгүүд The Mongolz vs Lynn Vision
  • П
    Пүрэвлхагва

    6 сарын 13

  • Остин Мажор гуравдугаар шатны гуравдугаар тойрогт Ази тивийн шилдгүүд The Mongolz vs Lynn Vision

    Остин Мажор 2025 тэмцээнд Ази тивийн шилдгүүд болох The Mongolz болон Lynn Vision багууд таарч байна. Энэхүү тулаан бол зөвхөн хожлын төлөөх тэмцэл биш Ази тивийн нэр төрийн төлөөх тулаан болно. Манай улсын бахархал The Mongolz баг Lynn Vision багийн эсрэг 11 хожиж 5 хожигдож 2 удаа нэмэлт цаг сунгаж байжээ. The Mongolz багийн хувьд гуравдугаар шатны эхний тойрогт Furia багийн эсрэг маш сайн тоглосон ч эцсийн мөчид 11:13 харьцаатай ялагдсан. Харин хоёрдугаар тойрогт Team Liquid багийг 13:7-р итгэл төгс ялж Остин Мажор тэмцээнийг 1-1 амжилттай үргэлжлүүлж байна. Харин манай багийн өрсөлдөгч болох Lynn Vision багийн хувьд Остин Мажор тэмцээнийг эхний шатнаас өнөөдрийг хүртэл маш сайн амжилттай тоглож байгаа бөгөөд гуравдугаар шатны эхний тойрогт Team Liquid багийг 13:5-р хожиж хоёрдугаар тойрогт өнгөрсөн Мажорын аварга хүчирхэг Spirit-тэй таарч 13:7-р хожигдсон байна. 

    Остин Мажор гуравдугаар шатны гуравдугаар тойрогт Ази тивийн шилдгүүд The Mongolz vs Lynn Vision

    The Mongolz багийн давуу тал:

    ·        Хурдтай Entry Frag хийх чадвартай

    ·        Clutch мөчид буюу эгзэгтэй мөчид сэтгэлзүй сайтай

    ·        Тоглолтын үеэр раунд бүрд тактикийн өөрчлөлт зоригтой хийж чаддаг

    Остин Мажор гуравдугаар шатны гуравдугаар тойрогт Ази тивийн шилдгүүд The Mongolz vs Lynn Vision

    Lynn Vision багийн давуу тал:

    ·        Сүүлийн үед хувь тоглогчдын үзүүлэлт сайжирч илүү тогтвортой болж байгаа

    ·        BO1 форматад хурдан хурц уур амьсгал бүрдүүлэх чадвартай

    Остин Мажор гуравдугаар шатны гуравдугаар тойрогт Ази тивийн шилдгүүд The Mongolz vs Lynn Vision

    Остин Мажор 2025 гуравдугаар шатны гуравдугаар тойргийн оргил тоглолт Ази тивийн төлөөлөл болсон хоёр шилдэг багууд болох The Mongolz vs Lynn Vision тоглолт өнөөдөр шөнө 00:15 цагаас эхэлнэ.

    "BLAST.tv Austin Major 2025" тэмцээнийг албан ёсны эрхтэй зөвхөн “ESN – eSports Network”-ийн Youtube хуудас болон “Premier Sports Network 5” сувгаар хүлээн авч үзэх боломжтой. Youtube сувгийг ЭНД дарж үзээрэй.