MSports logo
FIBA 3x3: Darkhan Challanger тэмцээнд Монгол улсаас таван баг өрсөлдөнө
  • П
    Пүрэвлхагва

    7 сарын 29

  • FIBA 3x3: Darkhan Challanger тэмцээнд Монгол улсаас таван баг өрсөлдөнө

    Монгол Улс 2026 онд 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн томоохон тэмцээнүүдийг дараалан зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаад Дархан хот олон улсын шилдэг багуудыг хүлээн авах гэж байна. “FIBA 3x3 Darkhan Challenger 2026” тэмцээн наймдугаар сарын 1-2-нд болох бөгөөд аваргын төлөөх өрсөлдөөнөөс гадна (World Tour)-ын эрхийн төлөөх чухал тоглолтууд явагдана. Энэхүү “Darkhan Challenger” тэмцээний шилдэг багууд 2026 оны арван нэгдүгээр сарын 7,8-нд явагдах Дэлхийн цуврал (World Tour)-т оролцох эрхээ авах юм. 

    FIBA 3x3: Darkhan Challanger тэмцээнд Монгол улсаас таван баг өрсөлдөнө

    Darkhan Challanger 2026 тэмцээнд Монгол улсаас нийт таван баг оролцоно. Тэмцээний урьдчилсан шатны “А” хэсэгт Чехийн Liberec, Тэрэлж, Дархан багууд өрсөлдөх бол урьдчилсан шатны “B” хэсэгт Завхан, Латвийн Jurmala, Энэтхэгийн Siliguri Kaga багууд өрсөлдөж, урьдчилсан шатнаас “А” болон “B” хэсгийг тэргүүлсэн багууд тэмцээний үндсэн хэсгийн шат руу шалгарна. Харин тэмцээний үндсэн хэсэгт манай улсаас Улаанбаатар ММС Энержи баг чансааны №2-т эрэмбэлэгдэж, тэмцээний “B” хэсэгт Хорватын Cibona, Литвын Kaunas багуудтай таарч тоглохоор боллоо. Мөн Сансар М Банк баг чансааны №9-т эрэмбэлэгдэж, тэмцээний “А” хэсэгт Сербийн Лиман, Литвын Marijampole багуудтай нэг хэсэгт өрсөлдөнө.