2026 оны эмэгтэйчүүдийн Волейболын Үндэстнүүдийн Лиг (VNL) албан ёсоор өндөрлөж, Туркийн шигшээ баг финалын тоглолтод Бразилыг 3:1-ээр буулган авч түүхэндээ хоёр дахь удаагаа VNL-ийн аваргын цомыг хоёр дахь удаагаа өргөлөө.
VNL 2026: Туркийн эмэгтэй шигшээ баг хошой аварга боллоо
7 сарын 27
БНХАУ-ын Макаод болсон аваргын төлөөх тоглолтод Бразил эхний үеийг илүүрхэн авсан ч Турк дараагийн гурван үеийг дараалан ялж, эргэн ирэлт хийснээр аваргын алтан медалийг хүртэв. Ингэснээр тэд 2023 онд анх түрүүлснийхээ дараа дахин VNL-ийн аварга болж, дэлхийн эмэгтэйчүүдийн волейболын хамгийн хүчирхэг шигшээ багуудын нэг гэдгээ батлан харууллаа. Харин Бразилын шигшээ баг “VNL” тэмцээнд тав дахь удаагаа аваргын төлөө шалгарсан ч аваргын цом өргөж үзээгүй хэвээр үлдэж, 5 дахь мөнгөн медалиа хүртлээ.
Финалын тоглолтын гол баатар нь Туркийн од довтлогч Мелисса Варгас байв. Түүний хувьд аваргын төлөөх тоглолтод 33 оноо авч гайхалтай тоглолт үзүүлж, зөвхөн финалд төдийгүй тэмцээний турш тогтвортой өндөр түвшинд тоглож, 2026 оны VNL-ийн хамгийн үнэ цэнтэй тоглогч (MVP)-ээр шалгарлаа.
Хүрэл медалийн төлөөх тоглолтод Итали Хятадыг хожиж, тэмцээнийг гуравдугаар байраар өндөрлүүлэв. Олимпын аварга Италийн хувьд аваргын цолоо хамгаалж чадаагүй ч медальтай нутаг буцаж чадсан бол Хятадын шигшээ эх орондоо болсон финалын шатанд дөрөвдүгээр байрт шалгарлаа.
Энэ жилийн VNL зургаадугаар сарын эхээр эхэлж, дэлхийн шилдэг 18 улсын шигшээ баг гурван долоо хоногийн урьдчилсан шатанд өрсөлдсөний дараа шилдэг найман баг Макаод аваргын төлөө хасагдах шатанд хүч үзсэн юм. Тэмцээний турш өндөр түвшний өрсөлдөөн, шинэ оддын гялалзсан тоглолтууд хөгжөөн дэмжигчдэд мартагдашгүй мөчүүдийг бэлэглэлээ.
📝 Мэдээллийн ивээн тэтгэгч:
🤝 ҮҮЭТ ХХК ЭВТ БРЭНД - Эрүүл хүнсийг Эвт брэндээс
🤝 VNG Travel - Европыг танд илүү ойртуулна.





