Хүчит бөхийн барилдааны 5-ын даваа өндөрлөж шинээр 5 улсын начин төрлөө.
- "Их Монголын Хүчтэн" дэвжээ, "Алдар" спорт хороо, ЗХ-016 анги, Алтан Жолоо групп, Хүссэн Зүг ХХК-ний бөх аймгийн хурц арслан, 4 дэх удаагаа улсын наадмын 5-ын даваанд гарч ирсэн О.Наранбаатар энэ жилийн түрүүнд зүй ёсоор яригдаж байсан улсын аварга О.Хангайгаар 5 давлаа.
- "Хутагтын Хүчтэн" дэвжээ, "Алдар" спорт хороо, Дорнын Өртөө ХХК, Ашид Билгүүн ХХК, ЗХ-336 ангийн бөх аймгийн арслан М.Бямбадорж Улсын арслан Ц.Содномдоржоор,
- "Хан Хэнтийн Аварга" дэвжээ, "Хилчин" спорт хороо, ХЦ-0208 анги, Эбэг ХХК, ОСНААУГ-ын бөх аймгийн арслан Ш.Отгонтөгс Улсын арслан Э.Оюунболдоор,
- Бөх сонирхогч нарын тааврын тэргүүн эгнээнд байсан "Жавхлант" дэвжээ, "Хилчин" спорт хороо, ХЦ-0208 анги, Эвт Чулуу ХХК, Нэгдэл клуб, Зорчигч Тээвэр 2 ОНӨААТҮГ-ын бөх аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр Улсын гарьд Б.Гончигдамбаар,
- "Дорнын Хүчтэн" дэвжээ, "Хилчин" спорт хороо, ХЦ-0208 ангийн бөх аймгийн арслан М.Бэлгүтэй Улсын заан Д.Анараар тус тус 5 давж Монгол улсын начин цол хүртлээ.