MSports logo
Жюү жицүгийн 70 гаруй бүрэлдэхүүнтэй баг Абу Даби хотноо болох ДАШТ-д оролцоно
  • Б
    Бэлгүүн

    10 сарын 30

  • Жюү жицүгийн 70 гаруй бүрэлдэхүүнтэй баг Абу Даби хотноо болох ДАШТ-д оролцоно

    Баруун Ази дахь Арабын хойгийн зүүн төгсгөлд байрладаг Арабын Нэгдсэн Эмират улсад жил бүр болдог жюү жицүгийн бүсний ангилалтай дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 11-р сарын 2-7-ны өдрүүдэд болох гэж байна. Жил бүр нийслэл Абу Даби хотноо болдог жюү жицүгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол улсаас тогтмол өргөн бүрэлдэхүүнтэйгээр оролцдог. Хэвтээ барилдаан, уян хатан байдлын бэлэг тэмдэг болсон жюү жицүгийн спортын хамгийн оргил том тэмцээн болох дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор энэ удаад Монголоос өсвөр үе, насанд хүрэгчид, мастерс ангилалын нийт 70 гаруй баг тамирчид Арабыг зорихоор болжээ. Тэмцээнд явах бүрэлдэхүүнд анх удаа дэлхийн аваргыг зорьж байгаа тамирчид цөөнгүй байна. Дэлхийн аваргийг зорих баг хамт олны түрүүч АНЭУ-ыг зориод байгаа бөгөөд болсон та бүхний харж байгаа эдгээр тамирчдын дйилэнх нь 11-р сарын 1-ны лхагва гарагт хилийн дээс алхах юм. Дэлхийн аваргад оролцох тамирчдыг үдэн гаргах ёслол өнөөдөр МУБИС-ын Биеийн тамирын сургуулийн лекцийн танхимд болсон юм. Тэмцээнд саяхан буюу 10-р сард Ханжоу хотноо болсон Азийн наадамд медаль хүртсэн хар бүст тамирчин М.Даваадорж, Дэлхийн тулааны спортын наадамд мөнгө, хүрэл медалийг хүртсэн Б.Хулан, Г.Монголжин гээд туршлагатай тамирчдаас эхлээд өсвөр үеийн тамирчид оролцоно.

    Энэ удаад Монголын жюү жицүгийн шигшээ баг гэсэн нэрийн дор оролцохоороо онцлогтой. Шигшээ багийн ахлагчаар Г.Монголжин сонгогдон ажиллаж байна. Өнөөдөр баг тамирчид хувцас, хэрэглэл гардуулан өгөв. Тамирчдыг үдэн гаргах ажиллагаанд МЖЖХ-ны удирдах зөвлөлийн гишүүдийн төлөөлөл болон МЖЖХ-ны гүйцэтгэх захирал О.Болд-Эрдэнэ оролцож, баг тамирчдад амжилт хүслээ.