MSports logo
Азийн пара наадамд манай тамирчид амжилттай оролцож нийт 2 алт 3 мөнгө, 3 хүрэл медальтайгаар өндөрлүүллээ
  • Ө
    Өсөхбаяр

    10 сарын 30

  • Азийн пара наадамд манай тамирчид амжилттай оролцож нийт 2 алт 3 мөнгө, 3 хүрэл медальтайгаар өндөрлүүллээ

    Зуны спортын Азийн пара наадам БНХАУ-ын Ханжоу хотод долоо хоног үргэлжилж бямба гарагт хаалтын ёслолоо хийлээ. Дөрөв дэх удаагаа зохиогдож буй тус наадамд Ази, дэлхийн олон дээд амжилтууд шинэчлэгдэж, дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн тамирчдын няцашгүй сэтгэл, бууж өгөлгүй тэмцэж буй дүр зураг тэмцээн бүрд гялалзаж байлаа. Манай тамирчид ч мөн адил олон улсын тамирчидтай мөр зэрэгцэн өрсөлдөж нийтдээ 2 алт, 3 мөнгөн, 3 хүрэл медальтайгаар 20-р байрт жагссан амжилт үзүүллээ. Тодруулбал тус наадмын анхны медалийн салхийг таеквондогийн тамирчин У.Сүрэнжав мөнгөн медаль хүртэн хагалсан бол мөн анхны алтан медалийг тус төрөлд МУГТ Г.Болор-Эрдэнэ авчирсан юм. 

    Азийн пара наадамд манай тамирчид амжилттай оролцож нийт 2 алт 3 мөнгө, 3 хүрэл медальтайгаар өндөрлүүллээ
    Азийн пара наадамд манай тамирчид амжилттай оролцож нийт 2 алт 3 мөнгө, 3 хүрэл медальтайгаар өндөрлүүллээ

    Гурав дах өдөр зохиогдсон жүдо бөхийн -70 кг-ын жинд Л.Туруунаа, эрэгтэйчүүдийн -90 кг-ын жинд Б.Баттөгс нар хүрэл медалийн төлөө барилдаж, хоёул ялалт байгуулан хүрэл медалийн болзол хангасан юм. Хөнгөн атлетикийн төрөлд бөөрөнцөг түлхэлтийн F40 ангилалд Ц.Баттулга найман орны тамирчинтай хүч үзэн 9.74 метр түлхэж, Азийн пара наадмын бөөрөнцөг түлхэлтийн төрөлд хүрэл медаль хүртсэн анхны монгол эрэгтэй тамирчин болсон байна. Жүдо бөхийн тэмцээний хоёр дахь өдөр +90 кг-ын жинд өрсөлдсөн ОУХМ Дашцэрэнгийн Ганбат Казакстаны тамирчинтай алтан медалийн төлөө барилдаж цэвэр ялалт байгуулан хоёр дахь алтан медалийг эх орондоо авчирсан. Тэрбээр өмнөх шатандаа таарсан бүх тамирчдыг цэвэр ялж бахдам амжилт үзүүлсээр шалгарсан билээ. 

    Азийн пара наадамд манай тамирчид амжилттай оролцож нийт 2 алт 3 мөнгө, 3 хүрэл медальтайгаар өндөрлүүллээ
    Азийн пара наадамд манай тамирчид амжилттай оролцож нийт 2 алт 3 мөнгө, 3 хүрэл медальтайгаар өндөрлүүллээ
    Азийн пара наадамд манай тамирчид амжилттай оролцож нийт 2 алт 3 мөнгө, 3 хүрэл медальтайгаар өндөрлүүллээ

    Тэмцээний тав дахь өдөр пауэрлифтингийн эрэгтэйчүүдийн хэвтээ шахалтын 107 кг-ын жинд “Токио-2020” паралимпын аварга, “Рио-2016” паралимпын хүрэл медальт, ДАШТ-ий алт, мөнгөн медальт МУГТ Э.Содномпилжээ өрсөлдөж цээжнээс 245 кг-ыг шахсанаар мөнгөн медалийн болзол хангаж Азийн наадмын медалийн буухиагаа үргэлжлүүлсэн юм.

    Азийн пара наадамд манай тамирчид амжилттай оролцож нийт 2 алт 3 мөнгө, 3 хүрэл медальтайгаар өндөрлүүллээ

    Тэмцээний сүүлийн өдөр хөнгөн атлетикийн зээрэнцэг шидэлтийн эмэгтэйчүүдийн F-40, 41 ангилалд Монголын тамирчин 2019 оны Азийн дээд амжилтыг эзэмшигч Д.Саруултөгс 20.79 метр шидэлт хийснээр мөнгөн медаль хүртсэн юм. Мөн тус наадмаас Монголын хөнгөн атлетикийн найман тамирчин ДАШТ-д оролцох есөн эрх авлаа. Д.Саруултөгс медаль хүртсэнийхээ дараа "Энэ медалиа тэнгэрт байгаа аавдаа зориулж байна. Аав минь бурхан болоод нэг сар болж байгаа юм. Ханжоуд аавынхаа нэрийг дуудуулахыг хүссэн, зорилго минь биелэлээ" хэмээн сэтгэгдэл өндөр байлаа. 

    Азийн пара наадамд манай тамирчид амжилттай оролцож нийт 2 алт 3 мөнгө, 3 хүрэл медальтайгаар өндөрлүүллээ

    Ийнхүү дөрөв дэх удаагийн Азийн наадамд манай тамирчид амжилттай оролцож нийт 8 медальтайгаар эх орны зүг хүлгийн жолоо заллаа. Нийт оролцсон 44 орны баг тамирчдаас чансаагаараа 20-р байрт жагссан ба тус наадмыг БНХАУ-ын баг 521 медальтайгаар хол тасархай түрүүлсэн юм.