MSports logo
Челси клуб сүүлийн 2 жилд 5 дахь менежерийн нүүрийг үзэхээр боллоо
  • Б
    Бэлгүүн

    5 сарын 22

  • Челси клуб сүүлийн 2 жилд 5 дахь менежерийн нүүрийг үзэхээр боллоо

    Челсигийн дасгалжуулагч Маурисио Почеттино Стэмфорд Бриджид нэг улирал ажилласныхаа дараа харилцан тохиролцсоны үндсэн дээр багаа орхилоо. 52 настай Почеттино 7-р сарын 1-нд Челсиг дасгалжуулж эхлэн, 12 сарын хугацаатай 2 жилийн гэрээ байгуулаад байсан билээ.


    Аргентин мэргэжилтэн улирлын эхний хагасыг тун тааруухан өнгөрүүлсний дараа дарамтанд орсон ч улирлыг төгсгөлд дараалан таван хожил авснаар Премьер лигт Челси зургаадугаар байрт шалгарсан билээ.

    Челси клуб сүүлийн 2 жилд 5 дахь менежерийн нүүрийг үзэхээр боллоо

    Спортын захирал Лоренс Стюарт, Пол Уинстанли нар "Челсид байгаа бүх хүмүүсийн нэрийн өмнөөс Маурисиод энэ улиралд ажилласанд талархаж байгаагаа илэрхийлж байна. Бид түүнд цаашдын дасгалжуулагчийн карьерт нь хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе."