MSports logo
Милаукий Бакс болон ОКС Тандер багийн финалын тоглолт маргааш…
  • Э
    Эрмүүн

    12 сарын 17

  • Милаукий Бакс болон ОКС Тандер багийн финалын тоглолт маргааш…

    2024 оны Эмиратын нэрэмжит NBA-н цомын төлөөх тоглолтын аварга шалгаруулах тулаан хаяанд ирж ээ.

    Ердөө хоёр дахь удаагаа зохиогдож буй уг тэмцээний хоёр дахь аваргаар шалгарах багийг мэдэхэд бидэнд ердөө 20 хүрэхгүй цагийн хугацаа үлдээд байна.

    Өрнөд бүсийн аварга баг ОКС:


    Мэдээж хэрэг энэ бүсээс бол олны таамагт зүй ёсоор багтаж байсан Өрнөд бүсийг 20-5 амжилттайгаар тэргүүлэгч Аянгууд эхний шатанд Даллас Мавериксийг (118-104), хагас шигшээд Хьюстон Рокетсийг (111-96) харьцаатайгаар тус тус буулган авч ийнхүү финалын шатанд гарч ирээд байна. Тэд сүүлийн таван тоглолтдоо тавууланд нь өрсөлдөгч багуудаа 10 ба түүнээс дээш оноогоор хожиж Шей эдгээр тоглолтууддаа 30+ оноог дундажлаж байна.

    Милаукий Бакс болон ОКС Тандер багийн финалын тоглолт маргааш…

    Дорнод бүсээс шигшигдэн гарч ирсэн Милуаки Бакс:

    Улирлыг тун муу эхлүүлж 2-8 амжилттайгаар Филитэй хамт бүсийнхээ адагт бичигдэж явсан Буганууд харин сэргэлтийг авч сүүлийн 15 тоглолтныхоо 12-т нь ялж ийнхүү финалын шатанд тунаж үлдээд байгаа билээ. Тэд эхний шатанд Орландо Межик багийг 114-109, хагас шигшээд Атланта Хоксийг 110-102 харьцаатайгаар тус тус ялсан байна. Мэдээж Яннис байгаа цагт тэр багийг хэзээ ч дутуу үнэлэж болохгүй гэдгийг тэдний сүүлийн 15 тоглолт батлан харуулах болно. Грек Мангас энэ улиралд 32.7 оноо дундажлаж байгаа ба нийт оноо авалтаар Лигийг тэргүүлж байгаагаас гадна нэг ч тоглолтод 50%-аас доош довтолгооны гүйцэтгэлтэй байсан удаа байхгүй гэдэг гайхалтай MVP түвшиний улирлаа өнгөрүүлж байна.

    Милаукий Бакс болон ОКС Тандер багийн финалын тоглолт маргааш…

    ОКС-ийн залуусд Яннисыг зогсоох боломж байгаа юу?

    ОКС-ийн залуус түрүү улирал Яннистай Бакстай ганц л удаа тоглолт хийж байсан ба тус тоглолтод тэрээр 18 довтолж 13-ийг нь оновчтой болгож 30 оноо, нийт авсан 19 самбрын 9 нь довтолгооных гээд нэг ёсондоо будагтай талбайд эзэрхийлсэн байна. Тийм дээ ч Бакс 118-93 харьцаатайгаар ОКС-г илт илүүрхсэн гэж хэлэхэд болно. Харин маргаашийн тоглолтод самбрын ганц өндөр Чет Холмгрен тоглохгүй ч түүнийг орлож зун солилцоогоор авч ирсэн тун давгүй хамгаалалттай Азайя Хартенштейн төвийн байрлалд гараанд гарах байгаа билээ. Гэвч ноднин жилийн Никс болон Бакс нарын тулааныг харахад Хартенштейн тоглолтын ихэнхи хугацаанд Брүүк Лопезтой ноцолдож Рандл, Ануноби нар Яннисыг зогсоох гэж оролддог дүр зурагтай байсан. Харин ОКС-ээс Дорт Лиллардыг хамгаална гэж бодвол Яннисыг Жейлен Уилламс хамгаалж таарах бололтой. Тийм учраас ОКС багийн дасгалжуулагч Марк Дайгналт Яннисыг дураар нь оноог нь авахуулаад хэрэгтэй цагт double-team очоод, харин Лиллардтай хамт бусад тоглогчидыг нь түлхүү хамгаалах зорилготой гарч ирэх болов уу?

    Милаукий Бакс болон ОКС Тандер багийн финалын тоглолт маргааш…

    Тэгвэл ОКС-ийн лидер 30 оноо дундажлаж байгаа Шей Гилжис Александрийг хэн хамгаалах вэ?

    Энэ асуулттанд Андре Жексон ЖР гээд хариулчихъя. Үзэгчидийн төдийлөн сайн таниж амжаагүй байж магадгүй тоглогч бол 23 настай, ердөө хоёр дахь жилдээ тоглож буй Баксын урд шугамны гарааны хамгаалагч юм. Улирлын эхлэлийг тааруу тавиад байх үед Док Риверс дасгалжуулагч Гери Трент ЖР-ийг сэлгээрүү хийж оронд нь софмор Андре Жексон ЖР-ийг гараанд хийсэн нь маш зөв шийдвэр болсон билээ. Тэрээр улирлыг хувь тоглогчийн хамгаалалтын үзүүлэлтээрээ эхний 7-т бичигдэж байгаа бөгөөд Жейлен Брансон, Тайрис Халибөртөн, Трей Янг гэх мэт шилдэгүүдийг амлан авч тамлан зовоодог Лигт төдийлөн танигдаж амжаагүй байгаа тун сайн хамгаалалтын зөн совинтой алд урттай, хурдтай тамирчин. Харин Шей шиг хэтийдсэн ур чадвартай довтлогчийг хэрхэн хамгаалахыг энэ улирлын анхны учраан дээр нь харах л үлдлээ дээ.


    Милаукий Бакс болон ОКС Тандер багийн финалын тоглолт маргааш…

    Мэдээж плейоффын цуврал байсан бол эргэлзэх зүйлгүй ОКС-г сонгох байсан ч галзуу ганц тоглолтод Милуаки Баксд хожих боломж бүрэн дүүрэн бий. Бакс Лигийн дундаж насжилтаар хамгийн хөгшин багуудын нэг бөгөөөд туршлагаараа тэд тоглолтын хэмнэлийг тохируулж удирдаж чадвал Яннис болон Дейм нар багаа хожилд хөтлөх хэмжээний супер одууд гэдэгт ямар ч эргэлзээ байхгүй билээ.


    Тоглолт эхлэх хуваарь 12-р сарын 18-н буюу маргааш манай цагаар 09 цаг 30 минутаас…