MSports logo
Бритни Гринер Оросын шоронд хоригдсон эхний сардаа амиа хорлох тухай ч бодож байсан гэнэ
  • Ө
    Өсөхбаяр

    5 сарын 2

  • Бритни Гринер Оросын шоронд хоригдсон эхний сардаа амиа хорлох тухай ч бодож байсан гэнэ

    Хойд Америкийн эмэгтэйчүүдийн сагсанбөмбөгийн WNBA лигийн од Бритни Гринер өчигдөр ABC телевизэд ярилцлага өгөхдөө Орост хэдэн сар хоригдсон тухайгаа анх удаа олон нийтэд дэлгэжээ. 2022 онд хар тамхины хэргээр ОХУ-д баривчлагдсан тэрбээр шоронд хоригдсон эхний хэдэн долоо хоногтоо амиа хорлох тухай ч бодсон гэнэ.

    ОХУ-ын нисэх буудлын хяналт шалгалтынхан түүний ачаа тээшийг шалгахад каннабис гэх тосноос гаргаж авсан хар тамхи илэрсэн хэмээн мэдэгдсэний дараа Гринер Москвагийн нисэх онгоцны буудалд саатуулагдан баривчлагдсан юм. Гринер тус ярилцлагын үеэр “Би эхний хэдэн долоо хоногт нэг бус удаа амиа хорлохыг бодсон. Үнэхээр энэ хэцүү газраас ангижрахыг хүсэж байсан. Харин Оросын эрх баригчид миний цогцсыг ар гэрийнхэнд минь өгөхгүй байх вий гэдгээс айж, өөртэйгөө тэмцэж байсан” гэжээ. 

    Бритни Гринер Оросын шоронд хоригдсон эхний сардаа амиа хорлох тухай ч бодож байсан гэнэ

    Гринер ОХУ-ын Ерөнхийлөгч Владимр Путинд захидал бичиж байсан удаатай. Улмаар ОХУ дахь улс төр, дайн дажны олон асуудлуудын дундуур АНУ болон ОХУ-ын талууд зөвшилцөлд хүрч түүнийг эх оронд нь авчирсан юм. Мөн дээрх захиаг орос хэл дээр бичих шаардлагатай болсон ба өөрөө үүнийг хийхийг хүсээгүй ч гэртээ харихыг хүсэж байсан тул агуу удирдагч гэгддэг хүмүүсээс уучлал, талархал хүсэж утгатай захиа бичихээс өөр аргагүй болсон гэнэ. Гринер одоо эргээд спортын замналаа үргэлжлүүлж WNBA-ийн Финикс Меркури багтаа тоглохоор төлөвлөж байна. 

    Мөн түүний Орос улсын хорих ангид өнгөрүүлсэн мөчүүд болон хүнд цаг үеүдээ хэрхэн туулсан талаар өгүүлсэн “Гэртээ харих зам” нам тавдугаар сарын 7-нд худалдаанд гарна гэнэ.