18 настай талбайн теннисний тамирчин охин Канзас мужийн Манхаттан хотын “Kansas State University”-д 100 хувийн тэтгэлэгтэй суралцаж эхэлсэн билээ. Тус их сургууль теннисээрээ муждаа нэгт ордог. Ч.Маралгоо 1-р сард Америкт очиж, их сургуульдаа суралцаж эхэлснээр ийнхүү эхний семестрээ амжилттай дүүргэжээ.
Ч.Маралгоог 7 настайгаас нь аав, ээж нь талбайн теннисээр хичээллүүлж эхлүүлсэн. Тэрбээр Монголоос анх удаа энэ спортоор АНУ-ын коллежид тэтгэлэгтэй суралцахаар болоод байгаа юм.