66.5 оноо
67.3 довтолгоо 24.4 амжилттай /34.0%/
Дундын зайнаас 36.1 оролдлого хийж 16.7-г
Алсын зайнаас 31.2 оролдлого хийж 7.6-г тус тус амжилтай
15.6 чөлөөт шидэлт гүйцэтгэж, 10.2 амжилттай /60.9%/
Нийт самбар 44.1
Хамгаалалтын самбар 27.8
Довтолооны самбар 16.3
Дамжуулалт 17.3
Бөмбөг алдалт 18.9
Хаалт 2.9
Багаараа гаргаж буй алдаа 19.8
Цувралын эхний тоглолтод
Аравт баг 74-81 харьцаатай ялалт байгуулж, цувралыг 1-0 харьцаатай тэргүүлж эхэлсэн. Тус тоглолтод Аравт багаас дөрвөн тоглогч 12 болон түүнээс дээш оноо авсан бөгөөд Б.Болор-Эрдэнэ 17 оноо, 8 самбар, 3 дамжуулалт, 1 таслалт гүйцэтгэж багаа тэргүүлжээ. Шинэхэн легионер тоглогч Л.Пуллиам 12 оноогоор тус хүргэж багтаа уусаж эхэлсэн байна. Аравт багийн хожлын гол түлхүүр нь тэдний дундын зайн довтолгоо болон будагтай талбайн довтолгоонууд байсан ба тэд багаараа 45 довтолж, 25-ыг нь амжилтай болгожээ. Улмаар багаараа 46.9 хувьтай довтолсон байна. Бусад голлох үзүүлэлтээр аль аль багууд тэнцүү шахам байгаа юм. Тоглолтын Boxscore-ыг ЭНД дарж сонирхоно уу!
Харин Омни Хүлэгүүд багаас К.Кинг 17 оноо, 12 самбар, 4 дамжуулалт, 2 бөмбөг таслалт, 1 хаалт гүйцэтгэж онцгой тоглолт үзүүлсэн ч Аравт багийг буулгаж авахад хангалтгүй байлаа. Хоёр багийн статистик үзүүлэлтээс харахад хоёр баг аль ч үзүүлэлт дээр хол зөрүүтэй зүйл үгүй байгаа нь харагдаж байна. Өнөөдөр гагцхүү тоглолтын шийдвэрлэх үе дэх гаргаж буй шийдвэр, багийн ойлголцол, дасгалжуулагчийн нүүдэл зэрэг цаасан дээр буух боломжгүй үзүүлэлтээр ялагч шийдэгдэх биз ээ.