MSports logo
Леброн Жэймс зодог тайлах үед Аустин Рийвс Лэйкерст үлдэх магадлал бага
  • Ө
    Өсөхбаяр

    11 сарын 29

  • Леброн Жэймс зодог тайлах үед Аустин Рийвс Лэйкерст үлдэх магадлал бага

    Лос Анжелес Лэйкерс 2026-2027 оны улирлын дараа үндсэн гарааны чухал тоглогч Аустин Рийвсээ алдах магадлал өндөр байгаа талаар Лэйкерсийн шинжээч Жован Буха мэдэгджээ. Ирэх улирлын дараа ЛеБрон Жэймс зодог тайлах нь бараг л баталгаатай тул түүний дараа Риивсийн багтаа үлдэхгүй бололтой. Лэйкерсийн шинжээч Жон Буха өөрийн подкаст дээрээ "Би түүний үлдэх магадлалыг 50-50 хувьтай гэж хэлмээр байгаач явах магадлал нь 55-иас дээш хувьтай байх. Учир нь ирэх улирлын дараа НБА-ийн өрсөлдөөнтэй зах зээлд тэр аль хэдийн үнэд хүрсэн байх болно. Тэр үед Лебронгүй Лэйкерст тэр үлдэх эсэх нь эргэлзээтэй” гэжээ.

    Леброн Жэймс зодог тайлах үед Аустин Рийвс Лэйкерст үлдэх магадлал бага

    Леброн Жэймс зодог тайлсны дараа Лэйкерсийн ирээдүй дахин өөрөөр бичигдэнэ гэхэд буруудахгүй. Тэд Энтони Дэвис болон түүнтэй хамт ямар одыг олохоо шийдэх хэрэгтэй болно. Сүүлийн долоон жилийн турш Лэйкерс Леброн Жэймстэй хамт ялах хамгийн сайн хувилбарыг жил бүр хайсаар ирсэн. Харин одоо Лебронгүй нэрсийн жагсаалт ойртож байгаа тул ойрын жилүүдэд зарим хүнд шийдвэртэй нүүр тулахын нэг нь Аустин Рийвс байж магадгүй байна.Улирал эхлэхээс өмнө Рийвс Лэйкерстэй дөрвөн жилийн 53.83 сая долларын гэрээ байгуулсан. Гэсэн хэдий ч хэрэв тэр багаа орхихоор шийдсэн бол өөр багт дор хаяж 375 сая долларын макс гэрээ байгуулж чадна гэж бодож байгаагаа Буха хэлсэн байна. 

    Леброн Жэймс зодог тайлах үед Аустин Рийвс Лэйкерст үлдэх магадлал бага

    Лэйкерс ирээдүйд түүнд маш өндөр хүлээлт үүсгэж байгаа. Тиймдээ ч солилцоонд явуулах нэрсийн дунд түүний А үсэг ч байхгүй. Рийвс Лос Анжелесчуудын дуртай тоглогч хэвээр байгаа. Гэхдээ 2026 оны зун Лэйкерс хаана байх нь тодорхойгүй байгаа тул Аустин өөр газар илүү том гэрээ байгуулах боломжоо ашиглаж магадгүй юм.