MSports logo
Аваргын бүсээ хамгаалагч Фабрико Андраж: "Би өөр түвшинд байгаа"
  • Ө
    Өсөхбаяр

    12 сарын 5

  • Аваргын бүсээ хамгаалагч Фабрико Андраж: "Би өөр түвшинд байгаа"

    "One Championship" холбооны ээлжит аваргын бүсийн тулаан"ONE Fight Night 38" Тайландын Бангкок хотноо маргааш 10:00 цагаас эхлэх гэж байна. Оргил тулаанд ONE Bantamweight жингийн аваргын бүсний төлөө Монгол улсын холимог тулааны тамирчин Баатархүүгийн Энх-Оргил амжилттай жиндээ орлоо. Тэрбээр Дэлхийн аварга, аваргын бүсээ хамгаалагч "Гайхамшигт хүү" хочит Фабрисио Андраде-тэй өрсөлдөнө. Баатархүүгийн Энх-Оригл нь Дэлхийн чансаанд 4-т эрэмбэлэгдэж байгаа ба бол Андраде нь нь тус жингийн №1-т жагсаж буй аваргын бүсээ хамгаалагч хүчтэй өрсөлдөгч билээ.

    Аваргын бүсээ хамгаалагч Фабрико Андраж: "Би өөр түвшинд байгаа"

    Фабрико Андаж нь Бразил улсаас гаралтай Муа Тай болон Кик бокс арга барилтай, 66 кг-ын жиндээ чац өндөр, өдгөө 28 настай тамирчин юм. Тэрбээр мэргэжлийн тулаанд 13 тулаан хийхдээ 10 ялалт, 2 ялагдал амссан байдаг ба 1 тулаан нь no contest хэмээн бүртгэгдсэн байдаг. Андраж сүүлийн 9 тулаандаа нэг ч ялагдаагүй байгаа нь түүнийг ямар амжилттай яваа тамирчин бэ гэдгийг харуулж байна. Тэрбээр саяхан Б.Энх-Оргилтой хийх тулааны талаар хэвлэлд ярилцлага өгсөн байна. Тус ярилцлагад:

    Аваргын бүсээ хамгаалагч Фабрико Андраж: "Би өөр түвшинд байгаа"

    "Б.Энх-Оргилын хамгаалалт нь түүний хамгийн том давуу тал. Тэр бол миний өмнө нь тулгарч байсан өрсөлдөгч нараас шал өөр хэв маягтай залуу. Удахгүй би түүний эсрэг бүсээ хамгаалах чухал тулаан хийх гэж байна. Би эхнээсээ тулаанд давамгайлж чадвал түүнийг буулгаж авна. Би түүнээс өөр түвшинд байгаагаа харуулах болно. Манай баг зайнаас тулалдах тал дээр маш сайн ажилласан тул зайн тулалдах арга барил маань хамаагүй сайжирсан гэж би харж байна. Энэ нь ч намайг илүү аюултай болгож байна. Учир нь өрсөлдөгч маань хүссэн зайндаа орж чадахгүй үед хэн нэгнийг унагаах нь илүү хэцүү байдаг. Тиймээс холоос цохихоос өөр аргагүй байдалд оруулна. Тийм зайнаас миний хөл рүү орно гэдэг ч хэцүү" гэжээ.

    Маргааш тулаан 10:00 цагаас эхлэх ба watch.onefc.com бол One Championship youtube сувагт нэвтрэн үзэх боломжтой. Монгол улсаа төлөөлөн Дэлхийн дэвжээнд өрсөлдөх гэж буй Б.Энх-Оргилдоо амжилт хүсье!