АНУ-ын хөлбөмбөгийн Мажор лиг энэ улирал дуусаагүй байхад аль хэдийн 11 сая хөгжөөн дэмжигч давж, улирлын тоглолт үзсэн үзэгчдийн дээд амжилтыг эвдлээ.
Улирлын 10 гаруй тоглолт үлдсэн байхад Мажор лиг өнгөрсөн улиралд 10,900,804 тасалбарын амжилтыг хэдийнээ ардаа орхижээ. Лиг Интер Майами багийн супер од Лионел Месси болон олон улсын супер одууд сүүлийн үед хүрэлцэн ирж, "Илүү өвөрмөц, хөгжөөн дэмжигчдэд ээлтэй тасалбарын багц"-ыг бий болгосон нь цаашдын өсөлтийн гол хөдөлгөгч хүч гэж үзсэн байна. Одоогоор лиг нэг тоглолтод дунджаар 23240 хөгжөөн дэмжигчтэй байна.