Монголын сагсан бөмбөгийн Үндэсний шигшээ баг Гуамын талбайгаас гайхалтай хожил байгууллаа.
МОНГОЛ 74 - 63 ГУАМ
Хэдийгээр манай шигшээ баг 12 онооны зөрүүтэй хожих хүнд даалгавартай эсрэг багийн талбайд гарсан ч төгсгөлийн мөчид эсрэг баг оноог ойртуулж 11 онооны зөрүүтэй хожил авлаа.
Сагсан бөмбөгт нэг оноо гэдэг ямар чухал гэдгийг ойлгуулсан тоглолт болж өндөрлөв.
02-р сарын 23-нд Японы шигшээ багийг хүлээж авах тоглолт болон Тус өдөр Гуамын шигшээ баг БНХАУ-ын шигшээ багтай хийх тоглолтоос шалтгаалж, хэсгээсээ 3-р байраар гарах эсэх нь тодорхой болох юм.
Бидэнд боломж бий!