1997 оны 3-р сарын 9-ний өдөр Төв аймгийн Баянцогт суманд айлын том хүү болон хорвоод мэндэлсэн. Миний төрсөн өдрөөр нар бүтэн хиртэлт болж байсан болохоор манай өвөө нарыг билэгдэж Очирваань гэдэг нэр хайрласан гэж гэрийнхэн ярьдаг. Нэг нас ч хүрээгүй байхдаа өвөөгөөсөө салдаггүй өвөр дээр суугаад айрагны аяга нэхэж уйлдаг хүүхэд байсан гэсэн. Өвөө маань миний хөлийг барьж үзээд өвдөг томтой, хөл чанга болохоор бөх юм уу спортын хүн болох байх гэж хэлж байсан гэсэн. Сумандаа цэцэрлэгт яваад нэгдүгээр ангид орох жил манайх Улаанбаатар хотод нүүж ирсэн. Тэр цагаас хойш нийслэл хотод амьдарч, сурч боловсрол эзэмшсэн. Би доороо хоёр эрэгтэй, нэг охин дүүтэй. Хамгийн бага дүү маань охин болохоор илүү их хайрладаг юм билээ. Би өөрөө бол жинхэнэ ээжийн хүүхэд. Манай аав, ээж хоёр намайг хүүхэд байхаас чи ийм, тийм хүн бол гэж ерөөсөө шахдаггүй байсан. Эцэг, эх маань ажилтай завгүй, тэр болгон байнга анхаарал тавиад байх сөхөөгүй болохоор би өөрөө их багасаа биеэ даасан. Бага ангийн багш маань надад маш сайн анхаарал тавьдаг байсан учраас хичээлдээ сайн, их томоотой хүүхэд байсан. Тэгээд номын хүн л болно гэж боддог байсандаа. Сүүлд 13 наснаасаа хөлбөмбөг их үздэг сонирхдог болоод 15 нас хүрээд бүр илүү дурлаж, мэргэжлийн тамирчин болох зорилго тавьж эхэлсэн.
Зурагтаар хөлбөмбөг үзэх болгонд яагаад ч юм дандаа Манчестер Юнайтедын тоглолт үзэж таардаг байсан. Бас би компьютер дээр FIFA тоглох дуртай байсан болохоор байнга Манчестер Юнайтедаараа тоглосоор байгаад тамирчдын нэрүүдийг хурдан цээжилж, тамирчдаа сайн мэддэг болсон. Миний хамгийн тод санадаг анхны тоглолт бол 2010/2011 оны улирлын 9 сарын 19нд Олд Траффордод цэнгэлдэхэд Dimitar Berbatov Hat-trick хийж хождог тоглолт.
Хөлбөмбөгт яг бүүр дурлуулсан зүйл нь “Goal - The dream begins” гээд кино байсан. Энэ киног үзсэнээс хойш мэргэжлийн хөлбөмбөгчин болох Манчестер Юнайтедын улаан өмсгөлтэй Олд Траффордод тоглох хүсэл мөрөөдөл бий болсон. Энэ цагаас хойш үнэхээр их хөлбөмбөг тоглох дуртай болж, маш их бэлтгэл хийдэг болсон. Тэгж явсаар 2013 оны зун Bobby Charlton Soccer Academy-д Монголоос хүүхэд явуулах сонгон шалгаруулалт болно гэдэг зар хараад очиж уулзсан. Харамсалтай нь энэ шалгаруулалт болоогүй. Гэхдээ үүний дараа 2013 оны өвөл Англи дасгалжуулагчтай байгуулагдаж буй багийн сонгон шалгаруулалтад оролцож тэнцээд 16 настайдаа анхны хөлбөмбөгийн клуб болох Баянгол ФК тоглож эхэлсэн. 2015 оны 5 сард Улаанбаатар Унаганууд клубээс залуучуудын улсын аваргад тоглож түрүүлсэн, 7 сард Баянгол клубтэйгээ сонирхогчдын улсын аваргад түрүүлсэн, дараа нь 9 сард анх удаа Монголын дээд, доод гэдэг 2 түвшний лигтэй болоход Үндэсний Нэгдүгээр лигт тоглож хүрэл медаль аваад 2016 оны Үндэсний Дээд лигт Баянгол клуб маань дэвшиж байсан. Харамсалтай нь би бэртлийн улмаас 2016, 2017 онд хөлбөмбөгөө тоглож чадаагүй. Ингээд 2019 онд Улаанбаатар Сити клубд нэгдээд тэр жилээ Үндэсний Дээд лигт манай баг түрүүлж байсан. Дараа нь 2021 онд Улаанбаатар Сити клубээсээ УБ-ын Мазаалайнууд клубт нэгдсэн ч яг улирал эхлэхийн өмнөх нөхөрсөг тоглолтод хүнд гэмтэл аваад тэр жилээ тоглож чадаагүй. Тэгээд 2022 онд Төв Буганууд буюу одоогийн Төв Азарганууд багт тоглож эхлээд 2022 оны 11 сард Холбооны цомын аварга болоод хөлбөмбөгөө завсарласан.
Би багаасаа ер нь хоолонд маш сайн байсан. Хоолыг голж, шилээд байдаггүй. Гэхдээ мэдээж амттай бас их хоолонд дуртай хаха. Миний хамгийн дуртай хоол гурилтай шөл. Ер шөлтэй хоолнуудад их дуртай. Аяллын явцад маш олон орны өмнө хэзээ ч идэж байгаагүй олон гоё амттай хоолнуудтай танилцсан. Хамгийн гоё нь Шинжааны рамен болон Узбекистаны плов, шорлог байсан. Иранд бас үнэхээр өвөрмөц амттай гоё хоолнууд их байсан. Казахстан, Узбекистан, Иранд айлд уригдаж хүмүүстэй хоолны ширээний ард суухад үнэхээр халуун дулаан уур амьсгалтай гэр бүлийн харилцааг илүү их мэдэрдэг байсан.
ТА СПОРТ КЛУБ, СПОРТ ТОГЛООМЫН ГАЗРУУДАД НЭГ, НЭГ УДАА ҮНЭГҮЙ ҮЙЛЧЛҮҮЛЖ БОЛНО ГЭВЭЛ ЯМАР БЭ? Msports app гишүүн байгууллагуудтайгаа хамтран спорт сонирхогч, хичээллэгч нартаа зориулан энэхүү үйлчилгээг нэвтрүүллээ. Msports app-ын Version-2 оо татаад 2024.04.29-өөс 2024.05.31-нийг дуустал Plus эрхийн жилийн төлбөр ЕРДӨӨ 24000₮ болж хямдарсан байгаа шүү. Манай Plus гишүүн болсоноор та: ✅+50 Спорт клуб, сургалт, тоглоомын төвүүдэд НЭГ, НЭГ УДАА үнэгүй хичээллэх, тоглох боломжтой, ✅+150 Спортын газруудад 3-65%-ын хөнгөлттэй үйлчлүүлэх /спорт клуб, сургалт, дэлгүүр, спорт лаунж, эмнэлэг г.м/ ✅Долоо хоног бүр нэмэгдэх спортын видео хичээл үзэх боломжтой. /Шатар, даам, оюун ухааны, фитнес, гимнастик г.м/ ✅Эрүүл хооллолт, спортын гэмтэл, спортын хоол зүйн видео хичээл үзэх, зөвлөгөө авах боломжтой, ✅Plus гишүүдэд зориулсан төрөл бүрийн сургалт, зөвлөгөө, өдөрлөгт үнэ төлбөргүй оролцох ✅500 гаруй спортын үйлчилгээний газруудын мэдээлэл авах, контент үзэх зэргээр олон олон боломжуудыг танд олгохоор Иргэдийг спортоор хичээллэхийг дэмжиж манай гэрээт байгууллагууд тогтмол нэмэгдэж байгаа шүү 😍🥰. Plus гишүүн болохыг хүсвэл https://onelink.to/wvgkqe энэхүү линкээр орж, апп татаж бүртгүүлээрэй.
16 настайдаа анхны хөлбөмбөгийн клубдээ орсноосоо хойш өөртөө амласан 10 жилийн хугацаа дууссан болохоор арай өөр зүйлээр дамжуулан мөрөөдлөө мэдрэхийг хүссэн. Гэхдээ зүгээр онгоцоор хүссэн газартаа нисэж очоод дуртай зүйлээ үзэх биш. Харин 10 жилийн турш өөрийгөө зориулсан маш их бэлтгэлийнхээ хэргийг гаргаж жинхэнэ өөрийн хөлс, хүчээр гайхалтай дурсамж бүтээж, дэлхий ертөнцтэй танилцаж, өөртөө бахархал дүүрэн би тултал хичээсэн шүү гэж хэлэхийг хүссэн. Анх бол хоёр жилийн өмнөөс Улаанбаатараас Манчестер хүртэл гүйнэ гэж боддог байсан. Хэрвээ гүйвэл намайг дагах баг, машин гээд маш олон зүйл хэрэгтэй байсан учраас төлөвлөгөөгөө өөрчилж, олон зүйлээс хамааралтай бус зөвхөн миний итгэл, хичээл зүтгэлээс шалтгаалах ганцаараа хийж чадахаа зүйлээ хайж эхэлсэн. Тэгээд аяллаа эхлэхээс яг 14 хоногийн өмнө дугуйтай аялдаг хүмүүсийг инстаграмаас хараад шууд шийдвэрээ гаргаад бэлдэж эхэлсэн. Дугуйгаа 7 хоногийн дараа шинээр нь аваад угсруулж, цүнх, ачаагаа бэлдээд 2023 оны 5-р сарын 5нд Улаанбаатар хотоос хөдөлсөн. Надад нэг ч удаа буцмаар, бууж өгмөөр санагдаж байгаагүй. Зорилготой хүн хэзээ ч зогсдоггүй юм байна лээ. Ялангуяа өдөр өдрөөр өөрийнхөө хамгийн их очихыг хүсдэг байсан газар лугаа ойртож байвал зөвхөн урагшаа л хардаг юм шиг санагдсан. Хамгийн хэцүү газрууд уулархаг болон өгсүүр замууд байсан. Учир нь миний ачаа жоохон хүнд байсан болохоор өгсүүр замд бол үнэхээр их хэцүү байдаг байсан. Турк бол үнэхээр шандас шалгасан их уулархаг байсан. Харин хамгийн өндөр даваа Косовогоос Монтенегро улс руу ороход таарсан. Эхний өдөр 1800м өгсүүр уул руу гарсан ч хилийн пост байгаагүй болохоор буцах шаардлагатай болсон. Тэгээд маргааш нь 1800м өндрөөсөө уруудаад хилийн посттой хэсэг рүү явахад ахиад 2000м өндөр уул руу өдөржин өгссөн. Европын чийгтэй сэрүүн өвөл нэлээн тэвчээр шаардсан.
Нийт 14000 гаруй километр, 19 улсаар аялсан байна. Дундад болон баруун өмнөд азийн соёл үнэхээр сонирхолтой бас үнэхээр найрсаг гоё хүмүүстэй байсан. Эдгээр орнуудаар явж байхад ямар ч аюул, хэцүү зүйл байгаагүй. Замдаа амьдралын маш олон өөр, өөр түвшний хүмүүстэй уулзаж, танилцаж, найзалж, нөхөрлөж явахад бүгд өөрсдийн хийж байгаа ажил мэргэжилдээ чин сэтгэлээ зориулдаг, өөрсдийн амьдралдаа байгаа зүйлдээ талархаж чаддаг, гэр бүлээ хамгийн түрүүнд тавьдаг, сэтгэлээсээ ярилцдаг, чадах бүхнээрээ бусдад туслахыг үргэлж хичээдэг бүх зүйл нь цагаан, үнэн сэтгэлээсээ хүмүүс байсан. Бараг таарсан хүн бүр хамгийн хүндтэй зочин гэж хүндэлж тусална, дайлна, гэртээ хонуулна. Эдгээр улс орнуудаар явж байхдаа эргээд өөрсдийгөө харахад бид нар хамгийн үнэ цэнтэй чухал чанаруудаа маш их алдсан юм шиг санагдсан.
Хамгийн зочломтгой ард түмэн бол Иран перс хүмүүс байсан. Азербайжанаас Ираны хилээр нэвтрээд удалгүй эхний таарсан хүн намайг гэртээ урьж, хооллож, амраад явах санал тавьсан. Өөр ямар ч улсад ийм зүйл болж байгаагүй. Тэгж танилцаад гэрт нь очиж 4 хоног амарсан байдаг юм. Иран бол үнэхээр хэзээ ч төсөөлж байгаагүй гайхамшигтай сайхан сэтгэлтэй хүмүүсээр дүүрэн улс байсан. Хамгийн их хүндлэл, найрсаг харилцаа мэдэрсэн газар. Үнэхээр амттай хоолтой, маш найрсаг хүмүүстэй, гоё байгальтай, маш хямдхан, жинхэнэ утгаараа амьдралын үнэ цэнэ, баяр баяслыг мэдрүүлэх тийм гайхалтай орон байсан. Энэ аяллаар миний хорвоо ертөнцийг үзэх үзэл асар их өөрчлөгдсөн. Амьдралын утга учир, үнэ цэнэ, бодол, сэтгэл минь хүртэл асар уудам болсон. Хүн хамгийн түрүүнд өнгөрснөө хүлээн зөвшөөрч өөрийгөө бодлыг хүлээснээс гаргасан цагт жинхэнэ өөрчлөлтүүд гардаг юм шиг санагдсан. Аялал бол маш том боловсрол, жинхэнэ хувь хүний хөгжил учраас заавал цаг хугацаа, мөнгө зарцуулж өөртөө жинхэнэ хөрөнгө оруулалт хийгээрэй.
Би анх европт ирээд хөлбөмбөгийг жинхэнэ утгаар нь мэдэрнэ гэж бодсон боловч миний төсөөлсөн шиг гоё байгаагүй. Харин Англид ирэхэд жинхэнэ миний төсөөлсөн уур амьсгал байсан. Хаана ч явсан энд тэндгүй хөлбөмбөгийн талаар яриа чихэнд сонсогдоно. Тоглолттой өдрүүдэд жинхэнэ тэр чигтээ хөлбөмбөгөөр амьсгална. Хөлбөмбөг ярьвал ямар ч хүнтэй шууд яриа эхлүүлж чадна. Би Лондонд байхдаа Тоттенхэм болон Уэмбли цэнгэлдэхэд тоглолт үзэхэд их гоё санагдаж байсан. Харин Олд Траффорд бол үнэхээр өөр мэдрэмж байсан. Үнэхээр сүр жавхлантай, гайхалтай өнгө төрхтэй, жинхэнэ хөлбөмбөгийн ариун дагшин, сүнслэг цэнгэлдэх байсан. Үнэхээр үгээр тайлбарлахын аргагүй гайхамшигтай мэдрэмж байсан.
Супер хүчтэй болох боломж олдвол би байгалийн хүчийг эзэмшсэн бүтээгч болно. Яагаад гэвэл дэлхий бид нарт амьдрал бэлэглэдэг шиг дэлхийд бас амьдрал бэлэглэх хүн хэрэгтэй гэж бодож байна.
Монголд хөлбөмбөг хөгжихөд хамгийн чухал зүйл олон жилийн алсын хараатай зөв бодлого болон хөлбөмбөгийг хөгжүүлэх чин сэтгэлтэй хүмүүс нэгдэж нийлэх хэрэгтэй гэж бодож байна.