Волейболын Үндэний Дээд лигийн 2024-2025 оны улирын аваргын төлөө эрэгтэй, эмэгтэй 8 баг энэ амралтын өдрүүдээс өрсөлдөж эхэллээ. Хагас шигшээн эхний тоглолтууд эхнээсээ гал гарсан өрсөлдөөнтэй эхэлж, олон таамаглашгүй тоглолтууд болж өнгөрлөө.
Хагас шигшээн эхний “Апсет” Хэнтий Уурхайчин таван сетэд хүснэгтээ тэргүүлэгчдыг буулгаж авлаа.
Өнгөрсөн бямба гарагийн эхний тоглолтод хүснэгтийн нэгдүгээр байраар шалгарсан Улаанбаатар Финикс баг Хэнтий Уурхайчин багтай учраа таарсан. Таван сет үргэлжилсэн ширүүн өрсөлдөөнд 25-23 | 24-26 | 17-25 | 25-18 | 15-10 харьцаатайгаар Хэнтий Уурхайчин баг хожил байгуулж анхны шуугианыг тарилаа. Уурхайчин багаас Z.Veronika Vladimirovnа 20 оноогоор багтаа туслахдаа, 16-г нь довтолгоогоор, 2 хаалт, 2 давуулалтаар оноо авч, ялалт байгуулахад том үүрэг гүйцэтгэлээ. Харин нөгөө талд өнгөрсөн жилийн шилдэг гадаад тоглогч M.Sierra тоглолтын дундуур гэмтэл авсан нь Финикс багт багагүй хохирол амсууллаа. Тус хоёр багийн дараагийн тоглолт 01-р сарын 15-ны 12:00 цагаас.