MSports logo
Аваргын бүсээ хамгаалах хариуцлагатай тулаан маргааш болох болно
  • М
    Мөнхбаясгалан

    7 сарын 30

  • Аваргын бүсээ хамгаалах хариуцлагатай тулаан маргааш болох болно

    ONE Championship-ийн The Inner Circle 24 тэмцээн маргааш Тайландын Бангкок хотын алдарт Lumpinee Stadium-д маргааш болох гэж байна. Энэ орой хэд хэдэн тулаан болохоос үзэгч бидний хүсэн хүлээсэн оргил тулаан бол аваргын бүсээ хамгаалж тулалдах, Монгол түмний бахархал Баатархүүгийн Энх-Оргилийн тулаан байх юм.

    Аваргын бүсээ хамгаалах хариуцлагатай тулаан маргааш болох болно

    ONE Bantamweight World Championship-ийн аваргын бүсийн төлөөх тулаанд өнгөрсөн жилийн аварга Баатархүүгийн Энх-Оргилийн эсрэг мэргэжлийн тулааны замналдаа нэг ч ялагдал хүлээгээгүй Азербайжаны тулаанч Элбек Алышов тулалдах болсон. Энэ амжилтаа үргэлжлүүлж нэг ч ялагдал хүлээгээгүй аваргын бүсийн шинэ эзэн тодрох уу? Эсвэл өнгөрсөн жилийн аварга Б. Энх-Оргил дахин аваргын бүсээ хамгаалах уу гэдэг сонирхолтой бөгөөд хариуцлагатай тулаан болох болно.

    Аваргын бүсээ хамгаалах хариуцлагатай тулаан маргааш болох болно

    Баатархүүгийн Энх-Оргил өнөөдөр Монголын холимог тулааны спортын хамгийн тод төлөөлөл болоод байгаа юм. Тэрээр мэргэжлийн замналдаа нийт 17 тулаан хийж, 14 ялалт, 3 ялагдал хүлээсэн амжилттайгаар дэлхийн шилдэг холбоонд хүчтэй өрсөлдөж байгаа билээ. Харин Азербайжаны тулаанч Элбек Алышов 2020 оны аравдугаар сард мэргэжлийн ММА замналаа эхлүүлснээс хойш нэг ч ялагдал хүлээлгүй 10 дараалан ялалт байгуулж, ялагдашгүй амжилтаа үргэлжлүүлсээр байгаа залуу шилдэг тулаанч билээ. 

    Аваргын бүсээ хамгаалах хариуцлагатай тулаан маргааш болох болно

    Өнгөрсөн жил Б. Энх-Оргил Тайландын Бангкок хотын Lumpinee Stadium-д болсон ONE Bantamweight World Championship-ийн аваргын төлөөх тулаанд тухайн үеийн аварга Бразилын Фабрисио Андраде-тай хүч үзэж, шинэ аварга болсон. Энэ амжилтаа баталгаажуулж дахин аваргын бүсийн эзэн хэмээн дуудуулах хариуцлагатай тулаан эхлэх гэж байна.

    Аваргын бүсээ хамгаалах хариуцлагатай тулаан маргааш болох болно