MSports logo
“БЭЭЖИН-2022” ӨВЛИЙН ОЛИМПИЙН АЖИЛЧИД БОЛОН САЙН ДУРЫНХАНД ЗОРИУЛСАН ХУВЦСЫГ 600 БҮТЭЭЛЭЭС ШАЛГАРУУЛАВ
  • А
    Админ

    12 сарын 13

  • “БЭЭЖИН-2022” ӨВЛИЙН ОЛИМПИЙН АЖИЛЧИД БОЛОН САЙН ДУРЫНХАНД ЗОРИУЛСАН ХУВЦСЫГ 600 БҮТЭЭЛЭЭС ШАЛГАРУУЛАВ

    “Бээжин-2022” өвлийн олимп, паралимпийн наадам эхлэх дөхсөнтэй холбогдуулан “Бээжин-2022” өвлийн олимпийн наадамд оролцох ажилтнууд, техникийн албаныхан, сайн дурынхны өмсөх дүрэмт хувцсыг олон нийтэд танилцуулсан. 
    Энэхүү дүрэмт хувцас нь Хятадын уламжлалт гоо зүй, өвлийн спортын төрлүүдийг нэгтгэсэн хятад бэхээр будах техникийг ашигласан гэж зохион байгуулагчид хэлж байна. Янз бүрийн албан тушаалтнуудад зориулж олон төрлийн өнгөний схемийг ашиглажээ.
    Техникийн албаныхан бодит байдал, шударга байдлыг илэрхийлж “Цагаан хэрэм”-ний саарал өнгийг, сайн дурынхан залуучууд, эрч хүчийг илэрхийлж тэнгэрийн цэнхэр өнгийн хувцас өмсөхөөр боллоо. 
    Тус загваруудыг 600 бүтээлээс шалгаруулж, найман үе шат дамжсан байна. Дүрэмт хувцсанд Бээжин, Жанжякоу дахь тэмцээн болох газруудад байрлах уулсын дүрс, цагаан хэрэм зэрэг график бүхий хувцас, гутал, дагалдах хэрэгслүүд багтжээ. 
    "Бээжин 2022"-ын хүний нөөцийн газрын ерөнхий захирал дүрэмт хувцасны загварын үйл явцын талаар ярихдаа: "Бид Олон улсын олимпийн хорооны зарчмуудыг судалж, өмнөх өвлийн наадмаас санаа авсан. "Бид наадмын үеэр Бээжин, Янчин, Жанжиакугийн цаг уурын нөхцөл байдал, янз бүрийн тохиолдолд өөр өөр албан тушаалын хэрэгцээ гэх мэт олон хүчин зүйлийг харгалзан дүрэмт хувцасыг ангилан зохион бүтээсэн гэжээ. 
    Дүрэмт хувцаснууд нь Бээжин-2022 өвлийн олимп болон паралимпийн наадмын бэлгэ тэмдгийг агуулсан тул хоёр наадамд хоёуланд нь ашиглах боломжтой юм байна. “Бээжин-2022” өвлийн олимп хоёрдугаар сарын 4-20-ны хооронд болох бол өвлийн паралимп гуравдугаар сарын 4-13-ны хооронд болно.