Токио 2020 зуны олимпийн наадам Олимпийн нэвтрүүлгийн түүхэн дэх чухал цэг болж, урьд өмнө байгаагүй олон контентийг телевиз, дижитал апплекишн, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр илүү олон дэлгэцээр үзэгч түмэнд хүргэсэн. Үзэгчид цар тахлын улмаас наадамд биечлэн оролцох боломжгүй байсан үед дэлхийн өнцөг булан бүрт байгаа хөгжөөн дэмжигчидэд наадмыг хүргэхэд хэвлэл мэдээллийн хэрэгслүүд чухал үүргийг гүйцэтгэсэн юм. Олимпийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ болох OBS-ээс танилцуулсан, наадмын бүх төрлийг гаргах, олон улсын телевиз, радио дохиог бүх эрхээр хангах үүрэгтэй сүүлийн үеийн шинэлэг зүйлүүдийг 2022 оны Токиогийн олимпоор нэвтрүүлсэн.
Эдгээр дэвшилтүүд нь дэлхийн хэмжээний спортын арга хэмжээ, тамирчдын урам зоригтой тоглолтуудын хамт рекордыг эвдэж, ялангуяа дижитал цацалтын платформ дээр үзэгчдийн үзэлт, хандалтанд рекорд тогтооход тусалжээ. Шууд дамжуулалтаар хамгийн өндөр үзүүлэлттэй анхны олимп Токио 2022 зуны олимп болсон.
Токио 2020” амжилттай болсны дараа дэлхий даяар OBS болон RHB-ууд ирэх оны 2 -р сарын 4 -нд эхлэх Бээжин 2022 өвлийн олимпийн наадмыг тэсэн ядан хүлээж байгааг мэдээллэж байна. OBS -ийн хувьд олимп болгонд дахин, дахин шинэ арга замуудын талаар байнга бодож, сорилт бэрхшээл, том боломжийг хүлээн авдаг. Мэдээжийн хэрэг, цар тахал нь маш том сорилт байсан боловч үүний цаана асар их боломжууд байсан. Ялангуяа дижитал технологийг асар хурдацтай хөгжүүлж, алсын зайн технологийг өргөнөөр нэвтрүүлж байгааг олимпийн тоглолтуудын шууд дамжуулалтыг хариуцдаг OBS-ээс мэдэгдэж байна.
Удахгүй болох Өвлийн Олимпийн наадам нь Олимпийн хөдөлгөөний түүхэн үйл явдал болно. Бээжин хот өвөл, зуны олимпйн наадмыг хоёуланг нь зохион байгуулах анхны хот болох юм.
Өвлийн олимпийн наадам эхлэхэд 2 сар хүрэхгүй хугацаа үлдлээ.
ТОКИОГИЙН ОЛИМПИЙГ АМЖИЛТТАЙ ДАМЖУУЛСАН ХЭВЛЭЛИЙНХЭН “БЭЭЖИН-2022” ӨВЛИЙН ОЛИМПОД АНХААРЛАА ХАНДУУЛЖ БАЙНА
12 сарын 13