Хорватын Загреб хотноо явагдаж буй чөлөөт бөхийн ДАШТ-д өнөөдөр манай таван эмэгтэй тамирчин өрсөлдөх бөгөөд 59кг-ийн жинд барилдаж буй Т.Алтжин хүрэл медалийн төлөө өрсөлдөнө. Харин эрэгтэйчүүдийн 97кг-ийн жинд өрсөлдөж буй Улсын харцага Г.Ганхуяг дагах барилдаан хийх бөгөөд Болгарын бөх Magamaev-тай барилдана.
Чөлөөт Бөхийн ДАШТ-нд өнөөдөр манай зургаан бөх барилдана
П
Пүрэвлхагва
9 сарын 16


Өнөөдөр өрсөлдөх тойргийн барилдаанд эмэгтэйчүүдийн 50кг-ийн жинд энэ оны ААШТ-д хүрэл медаль хүртсэн Б.Мөнхнар өрсөлдөх бол 57кг-ийн жинд ААШТ-ий мөнгө, хүрэл медальт Х.Болортуяа өрсөлдөнө. Мөн 65кг-ийн жинд ААШТ-ий хошой мөнгөн медальт Т.Энхжин, 76кг-ийн жинд 2023 оны ДАШТ-ий мөнгөн медальт, ААШТ-ий хошой хүрэл медальт Э.Даваанасан нар өрсөлдөнө.