2024-25 оны Клевеланд Кавальерс 2014-15 оны эзэрхэг Уарриорстой ижил төсөөтэй зүйл маш их ажиглагдаж байна…
2014-15 оны Дайчид тэр үедээ:
Стеф Көрри (25 нас)
Клей Томпсон (23 нас)
Андре Иггуодала (30 нас)
Дреймонд Грийн (23 нас)
Эдгээр багийн цөм болсон тамирчидын дундаж нас нь 25.
Харин энэ жилийн Кавсын тухайд:
Дариус Гарланд (25 нас)
Донован Мичелл (28 нас)
Жарретт Аллен (26 нас)
Эван Мобли (23 нас)
Энэ багийн цөм болсон гол дөрвөн тоглогчийн дундаж нас мөн л 25.
Хоёр самбрын хамгаалагчид өндөр ихэр цамхаг.
Хамгаалалтад шилжих хурд.
Шинэ дасгалжуулагч.
Бие биедээ дамжуулах чадвар.
Ялдаг сагсан бөмбөг. ![]()
![]()
Зарим үгүйсэгчид Кавсыг плейоффд ороод амжилт үзүүлж чадаагүй, батлаж чадаагүй гэж хэлж магадгүй.
2015 оны Уарриорс ч өмнөх жилүүддээ мөн адил плейоффос мултарж л явсан түүхтэй гэдгийг санах хэрэгтэй.
Тэд 2015 онд аварга авахаасаа өмнө:
2013 онд хоёр дугаар тойргоос мултрав
2014 онд эхний тойргоос мултраь
Кавс ч мөн ялгаагүй:
2023 онд эхний тойргоос мултрав
2024 онд Мичеллийг гэмтэлд алдаж аваргуудад хоёр дугаар шатанд хожигдов
Кавс мэдээж Уарриорс шиг ирэх жилүүдэд ноёрхож 4 аварга авахгүй л байх. Учир нь шинэ CBA дүрмээр Уарриорсд тохиолдсон 73-9 баг дээр КД шиг ур чадвар нэмэх боломжгүй болгосон байдаг.
Өнөөдөр л гэхэд Кавс Лейкерсийг торох юмгүй хожиж улиралд 29-4 гэсэн амжилттайгаар бусад 29 багаа итгэл төгс тэргүүлж байна. 33 тоглолтод 4 удаа л ялагдаж байгаа баг улиралд 70+ хожоод гараад ирэхэд эргэлзэх зүйл алга. Тэдний гол тоглогчид бүгд гэрээгээ сунгасан ба Клевеланд гэдэг баг анхны удаа Лебронгүйгээр ийм өндөр амжилтад хүрч байна…







