MSports logo
Байт харвааны багийн төрөлд манай баг шигшээ 8-д шалгарлаа
  • Ө
    Өсөхбаяр

    10 сарын 2

  • Байт харвааны багийн төрөлд манай баг шигшээ 8-д шалгарлаа

    19 дэх Азийн наадмын байт харвааны сонгомол төрөл үргэлжилж, эрэгтэйчүүдийн багийн төрөлд манай баг зохион байгуулагч БНХАУ-ын 5-1 харьцаатайгаар буулган авснаар шигшээ 8-д шалгараад байна. Хагас шигшээд шалгарахын төлөө манай баг 10-р сарын 6-нд Энэтхэг улсын багтай тоглоно. Манай багийн бүрэлдэхүүнд Б.Отгонболд, Ж.Гантөгс, Б.Буянхишиг нар багтаж байна. 

    Мөн эрэгтэйчүүдийн байт харвааны ганцаарчилсан төрөлд Г.Шандан Саудын Арабын тамирчинд ганцхан оноогоор буюу 140-141 харьцаатай ялагдлаа. Мөн тус төрөлд П.Жамьянгомбо Шри Ланка улсын тамирчинд хоёрхон оноогоор буюу 137-139 харьцаатай ялагдал хүлээлээ. Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд өрсөлдсөн Б.Батдулам Сингапурын тамирчинд 136-143 харьцаатай, С.Мөнх-Эрдэнэ БНСУ-ын тамирчинд 123-143 харьцаатай тус тус ялагджээ.  

    Гэрэл зургийг Ч.ГАНБОЛД Монголын спортын сэтгүүлчдийн холбоо

    Байт харвааны багийн төрөлд манай баг шигшээ 8-д шалгарлаа
    Байт харвааны багийн төрөлд манай баг шигшээ 8-д шалгарлаа