MSports logo
Байт харвааны багийн төрлүүд үргэлжилж байна
  • Ө
    Өсөхбаяр

    10 сарын 2

  • Байт харвааны багийн төрлүүд үргэлжилж байна

    19 дэх удаагийн Азийн наадмын Байт харвааны багийн төрлүүд үргэлжилж манай баг хосын болоод багийн төрөлд өрсөлдөж байна. 09:00 цагаас эхэлсэн хосын төрөлд А.Энхтуяа, Б.Отгонболд нар хасагдах шатны 8/1-т Индонезийн багтай учраа таарч 1-5 харьцаатай ялагдал хүлээлээ. Түүний араас нэгдсэн холимог багийн төрөлд Б.Батдулам, П.Жамьянгомбо нар БНСУ-ын хостой цэц мэргэнээ сорин нийлбэр дүнгээр 145-155 оноотойгоор ялагдал хүлээлээ. 10:00 цагаас эмэгтэйчүүдийн багийн төрөлд Б.Батдулам, С.Мөнх-Эрдэнэ, О.Биндэрьяа нар Вьетнамын багтай таарч 228-205 харьцаатай ялагдсан байна. 

    Мөн 10:00 цагаас эхэлсэн эрэгтэйчүүдийн багийн төрөлд П.Жамьянгомбо, Г.Шандан, Ш.Даваахүү нар Хятадын Тайваны багтай өрсөлдөж          232-212 харьцаатай ялагдал хүлээлээ.