MSports logo
Карл-Энтони Таунс бүрэн контакттай бэлтгэлд орох боломжтой болжээ
  • Ө
    Өсөхбаяр

    4 сарын 10

  • Карл-Энтони Таунс бүрэн контакттай бэлтгэлд орох боломжтой болжээ

    Миннесота Тимбервулвс багийн супер оддын нэг Карл Энтони Таунс гуравдугаар сарын 4-нд болсон тоглолтын үеэр зүүн өвдөгний шөрмөс нь урагдсаны улмаас дахин талбайд гараагүй юм. Өвдөгний мэс ажилбар амжилттай болж эргэн бэлтгэлдээ гарах боломжтой болсон ба тавын эсрэг тав бүрэн контакттай бэлтгэлд орж болно хэмээн багийн арын албанаас мэдээлсэн байна. Миннесота Тимбервулвс баг өнөөдөр Вашингтон Визардс багийг хожсоноор Өрнөд бүсийг тэргүүлэгчдийн эгнээнд бичигдсэн хэвээр байна. 

    Миннесота Тимбервулвс түүнийг эзгүйд 11-5 амжилттай явна. Таунсыг орлож буй Наз Рэйд тун үр бүтээлтэй тоглож буй бөгөөд энэ жил амжилт нь ахисан тоглогчдын шагналд нэр нь бичигдэж байна. Өнөөдөр Вашингтон Визардс багийг буулган хожсоноор тэдэнд одоо гурван тоглолт үлдээд байна. Маргааш тэд бүсээ тэргүүлэгчдийн эгнээнд өрсөлдөж буй өнгөрсөн жилийн аварга Денвер Наггетсийн талбайд зочлон тоглох бол 4-р сарын 13-нд Атланта Хокс багийг, 15-нд Финкс Санс зэрэг багуудыг хүлээн авсанаар тэдний энэ улирлын тоглолт өндөрлөнө. 

    Карл-Энтони Таунсын бэртэл бүрэн эдгэрч Плэй-Оффын эхний шатанд амжихгүй гэхэд хоёрдугаар шатанд бүрэн ирэх боломжтой хэмээн үзэж байна. Тэрбээр энэ улиралд 22.1 оноо, 8.4 самбараар багтаа тус хүргэж байсан бөгөөд алсын зайнаас 42.3%-тай шидэж байсан нь замналынх нь хамгийн өндөр үзүүлэлт болжээ.