Батболдын Баттүшиг нь Олон улсын олимпын хорооны гишүүн, Зүүн Азийн олимпын хороодын Зөвлөлийн дэд ерөнхийлөгч болон МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж ирсэн. “Алтай Холдинг” ХХК, “И-Март”, “Скайтел” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажилладаг. Чикагогийн их сургуулийг эдийн засагч мэргэжлээр бакалаврын зэрэгтэй төгсөж, Харвардын бизнесийн сургуульд бизнесийн удирдлагын чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан.
Юуны түрүүнд танд дийлэнх саналын дүнгээр МҮОХ-ны ерөнхийлөгч болсонд баяр хүргэе! Маш их баярлалаа. Манай олимпын хорооны гишүүд бүгдээрээ өнөөдөр ирсэн, саналаа өгөөд итгэл хүлээлгэж байгаад би маш их баярлаж байна. Сүүлийн жилүүд цар тахалтай хэцүү жилүүд байлаа. Манай олимпын хорооны гишүүд нэгдмэл байж чадсан. Өнөөдөр сэтгэл маш их өндөр байна.
Таныг хүмүүс би бизнес эрхэлдэг гэдгээр илүү мэддэг. Сүүлийн жилүүдэд Монголын бадминтоны холбооны ерөнхийлөгчөөр төдийгүй МҮОХ, ОУОХ-ны гишүүнээр ажиллаж багагүй спортын туршлага хуримтлуулсан. Энэ хугацаанд спортыг тэр дундаа МҮОХ-г бүтэц бүрэлдэхүүн, үйл ажиллагаа ямар байгаасай гэж харсан бэ? Би мөрийн хөтөлбөр дээрээ ярьсан. МҮОХ бол ОУОХ-ны жишгээр явах ёстой. Олон улсын олимпын хороо бол жендерийн тэгш байдлыг хангаж ажилладаг. Эмэгтэйчүүдийн комиссоо илүү анхаарч ажилладаг, тамирчдадаа суурилсан хөтөлбөрүүдийг илүү явуулдаг. Олон улсын аудитын компаниар МҮОХ-ны санхүүг жил бүр шилэн байлгая. Нээлттэй байлгах хэрэгтэй. Бүх зүйл дижитал болчихлоо. Дижиталаар программуудаа хийж болно, хөтөлбөрүүдээ хийж болно. Тайлангуудаа тавьж болно. Хүмүүс олимпын хорооны вэбсайт руу ороод МҮОХ гэж юу байдаг, тамирчидтайгаа хэрхэн уялдаа холбоотой дэмжиж ажилладгийг мэддэг байлгах үүднээс дэмжиж ажиллана. - Таны хувьд “Токио-2020” зуны олимпод Монголын багаа ахалж оролцсон. Мөн “Бээжин-2022”
Би ОУОХ-ны гишүүн болсноосоо хойш хэлж байгаа зүйл ганц би ОУОХ-ны гишүүн гэсэн үг биш. Надаар дамжуулаад аймаг, сум, дүүргээрээ платформ болж болно оо. Олон улсын хөтөлбөрийг Монголд, олон улсын чуулганыг Монголд, Ази тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдийг Монголд авчрах боломжтой гэж харсан. Ялангуяа аялал жуулчлалын шугамаар яамнуудтай хамтарч, Монгол соёл ахуй, аялал жуулчлалыг спорттой хослуулж Монгол руу олон улсын анхаарлыг татах боломжтой гэж үзэж байгаа.
Өнгөрөгч олимпын наадмуудад “Mongolia House” монгол гэр ахуйг виртуал байдлаар сурталчилсан. Цаашдын наадмуудад илүү бодитоор харуулна гэж төлөвлөж байгаа талаар сонссон? Парис-2024 зуны олимпод ямар нэгэн буудалтай гэрээ байгуулж, монгол гэрээ аваачих. Монгол гэр дотор Монгол түүх, соёл үзүүлбэрүүдийг харуулах. World expo house гэж болдог шиг үүгээр дамжуулж Монгол өв соёлыг спортын наадмуудын үеэр сурталчлах боломжтой. Сая Токиод цар тахлын үеэр Монгол гэр аваачих гэж байгаад чадсангүй, дижитал виртуал байдлаар хийсэн бол Парист яг Монгол гэрээ аваачиж, бодитоор сурталчлан таниулах зорилготой байгаа. Энэ нь маркетинг буюу олон улсын харилцаа тал дээр анхаарч ажиллана гэсэн үг.
Сүүлийн жилүүдэд МҮОХ-г тойрсон хэл ам их байлаа. Ялангуяа удирдлага, дэд бүтэц тал дээр. Одоо сонгогдож байгаа бүтэц бүрэлдэхүүн, шинэ циклд ямар байж, юун дээр анхаарвал спортыг тойрсон хэл ам багасна гэж бодож байна? Би удирдах зөвлөлийнхөндөө талархлаа илэрхийлмээр байна. Бид эв нэгдэлтэй, сайн ажилласан. Ирээдүйд бид залуучуудыгаа сайн бэлтгэх хэрэгтэй юм байна. Олон улсын хөтөлбөрүүдийг мөрийн хөтөлбөр дээрээ ярьсан. “Memos”, “Dream Together”гээд Монгол залуусыгаа олон улсын хөтөлбөрүүдэд оролцуулж, олон улсын байгууллагуудад илүү ажиллаж, тэгээд буцаж Монголдоо олимпын хороонд яаж дэлхийн жишигт нийцүүлж ажиллах ёстойн бэ гэдэг тэр зам руу нь оруулмаар байгаа.
Шинээр сонгогдсон нийт гишүүд, төлөөлөгчдөдөө юу гэж уриалмаар байна? Манай зөвлөлийн гишүүд сүүлийн жилүүдэд сайн ажилласан. Спорт дахь эмэгтэйчүүд комиссын дарга Т.Амаржаргал эгч маань “Mongolia House”-г хэрэгжүүлээд явсан. Ирээдүйд сонгогдох гишүүд маань нэгдмэл бодолтой. Хамтдаа гэсэн үгийг нэмсэн. Хамтдаа байхын бол спортын төлөө явах юм байна. Комиссуудаа гишүүд маань сайн хариуцаад, илүү идэвхтэй байгаасай.