Бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулж, BLAST Bounty Season 2 тэмцээнд чамлахааргүй амжилт үзүүлж чадсан Монгол улсын төлөөлөл The MongolZ баг энэ Esports World Cup 2026 тэмцээнд оролцоход бэлэн болоод байна. Энэхүү тэмцээний өнгөрсөн жилийн аварга багаар The MongolZ баг тодорсон юм. Ийнхүү тэд аваргаа хамгаалж үлдэх чухал тэмцээний өмнө хүрч ирээд байна.
Аваргаа хамгаалах чухал мөч ирж байна
8 сарын 4
Esports World Cup 2026 тэмцээнийг ерөнхийд нь товч хэлбэл цахим спортын “олимп” гэж ойлгож болно. Нийт 25 цахим спортын төрлөөр зохион байгуулагддагаар бусад тэмцээнүүдээс онцлогтой юм. Мөн спортын төрөл бүрт клубүүд оролцож, оноо цуглуулан энэ тэмцээний аварга клубийг тодруулдаг. Өнгөрсөн жилийн аваргаар Team Falcons клуб аварга болсон байдаг.
Өнгөрсөн жилийн Counter Strike тоглоомын аварга багаар The MongolZ баг болж байлаа. Нийт 32 баг оролцсон тэмцээнд Vitality, AURORA зэрэг хүчирхэг багуудыг буулган авч аваргын цомыг өргөж байсан юм. Тус тэмцээний шилдэг тоглогчоор Techno буюу М.Содбаяр тодорсон.
Энэ удаагийн Esports World Cup 2026 тэмцээний Counter Strike тоглоомын төрөлд нийт 32 баг оролцоно. Тэмцээнд оролцох 28 баг одоогийн байдлаар тодроод байгаа бол үлдсэн дөрвөн багийн эрхийн төлөөх тэмцээнүүд явагдаж байгаа. Сонирхуулахад энэ спортын Монгол улсын том төлөөлөл тамирчид болох Senzu болон Mzinho нарын тоглож буй BC Game баг энэ тэмцээний эрхийн төлөөх тоглолтуудыг хийж байгаа юм.


The MongolZ баг аваргаа хамгаалах чухал тэмцээндээ оролцох гэж байна. Өнгөрсөн жилийн аваргууд тэд энэ удаа багийн бүрэлдэхүүндээ өөрчлөлт хийж, мөн багийн дасгалжуулагч maaraa-гүй энэ тэмцээнд оролцох гэж байна. Хэдий том асуудалтай байгаа ч асуудалгүй амжилт гаргаж болохыг өнгөрсөн BLAST Bounty Season 2 тэмцээнээс харж болохоор байгаа юм. The MongolZ багийн залуу тоглогчид энэ тэмцээнд өөр сэтгэл зүйтэй оролцох байх. Тэд буудалт, сэтгэл зүй, шийдвэр гаргалт болон чадвар байгаа гэдгээ нотолж харуулж чадсан. Өнгөрсөн жил өргөж болсон цомыг энэ удаа бас өргөөсэй хэмээн хүсэж байна.







