MSports logo
Өмнөговь шилдэг тамирчдад 2 өрөө байр бэлэглэх санаачлага эхлүүллээ
  • Б
    Бэлгүүн

    5 сарын 1

  • Өмнөговь шилдэг тамирчдад 2 өрөө байр бэлэглэх санаачлага эхлүүллээ

    Спорт дайны утааг зогсоож, дэлхийн бүхий л улс орны хүмүүсийг нэг дэвжээнд гаргах хүч чадалтай. Цаашлаад улс орны хүчирхэг байдал, байр суурийг спортын амжилтаар тодотгон харуулдаг. Тиймдээ ч дэлхий дахинд спортын шилдэг тамирчдын нэр хүнд өндөр байдаг. 

     

    Монголд олимпоос амжилт гаргасан тамирчдадаа аймгийн зөвлөлүүд болон компаниуд дэмжин урамшуулдаг. Мөн ихэвчлэн үндэсний бөхчүүдэд үндэсний их баяр наадмын дараа байр, машин бэлэглэх үзэгдэл их. Өмнөговь аймгийн иргэдийн төлөөлөгчдийн ээлжит бус 17-р хуралдаанаар тамирчдын амьдралд хэрэгтэй үр өгөөжтэй санаачлагыг эхлүүллээ.

    Өмнөговь шилдэг тамирчдад 2 өрөө байр бэлэглэх санаачлага эхлүүллээ

    Хуралдаанаар энэ цаг үед аймаг орон нутгийнхаа нэрийг өндөрт өргөж яваа шилдэг тамирчид Батаагийн Мөнхболд, Баттөрийн Батсуурь, Бэхбатын Өлзийбат, Золбаярын Баярт нарт тус бүр 2 өрөө орон сууцыг өгөхөөр шийдвэрлэлээ.

     

    Ийнхүү спортын төрөл ялгалгүй тамирчдын хөдөлмөрийг үнэлж, ар гэр, санхүү мөнгөнд санаа зовох байдлыг багасгахаар маш хэрэгтэй уриалгыг Өмнөговьчууд эхлүүллээ...