MSports logo
Хөлбөмбөгийн эргэн тойрон дахь энэ долоо хоногийн хов жив
  • Ө
    Өсөхбаяр

    5 сарын 3

  • Хөлбөмбөгийн эргэн тойрон дахь энэ долоо хоногийн хов жив

    Манчестер Юнайтед Кристал Палас багийн тоглогч, Францын U21 насны шигшээ багийн хагас хамгаалагч, одоо 22 настай Майкл Олисе нарыг авахаар төлөвлөж байна. Мөн улаан чөтгөрүүд энэ зун Английн шигшээ багийн довтлогч 26 настай Маркус Рэшфордын төлөө 80 сая фунт стерлингийн санал тавихад ч бэлэн гэжээ. 

    Хөлбөмбөгийн эргэн тойрон дахь энэ долоо хоногийн хов жив

    Испанийн Хетафе клубт зээлээр тоглож байгаа 22 настай Манчестер Юнайтед болон Английн шигшээ багийн довтлогч Мэйсон Гринвудыг авах өрсөлдөөнийг Ювентус клуб тэргүүлж байна.

    Хөлбөмбөгийн эргэн тойрон дахь энэ долоо хоногийн хов жив

    Барселона клубын менежер Хави клубтээ Манчестер Сити болон Португалийн хагас хамгаалагч 29 настай Бернардо Силваг авахыг хүсч буйгаа илэрхийлсэн бол Байерн Мюнхен баг ч уг өрсөлдөөнд нэгджээ. 

    Хөлбөмбөгийн эргэн тойрон дахь энэ долоо хоногийн хов жив

    Английн Челси клуб Польшийн шигшээ багийн тоглогч, Арсеналын хуучин хаалгач өдгөө 34 настай, одоо Ювентус багт тоглож байгаа Войцех Щесниг авахаар хөөцөлдөж байна. Мөн Фулхэмээс явж чөлөөт агент Английн залуучуудын шигшээ багийн тоглогч асан 26 настай Тосин Адарабиоёог авахыг зорьж байна. 

    Хөлбөмбөгийн эргэн тойрон дахь энэ долоо хоногийн хов жив

    Манчестер Сити Боруссиа Дортмундад зээлээр тоглож буй Челсигийн Голланд хамгаалагч өдгөө 22 настай Иан Маатсеныг сонирхож буй багуудын тоонд нэмэгдлээ.

    Хөлбөмбөгийн эргэн тойрон дахь энэ долоо хоногийн хов жив

    Лестер Сити клуб Ковентри Ситигийн англи хагас хамгаалагч 26 настай Каллум О'Харийг авах сонирхолтой байгаа.

    Брайтон, Фулхэм, Вест Хэм, Бенфика зэрэг клубүүд Виториа де Гимараеш болон Португалийн жигүүрийн довтлогч Жота Силва нарыг 17 сая фунт стерлингээр авахад бэлэн байна. 

    Хөлбөмбөгийн эргэн тойрон дахь энэ долоо хоногийн хов жив

    Интер Майами клуб Бенфика болон Аргентины шигшээ багийн жигүүрийн довтлогч 36 настай Анхель ди Мариятай хэлэлцээр хийж эхэлжээ. 

    Хөлбөмбөгийн эргэн тойрон дахь энэ долоо хоногийн хов жив