MSports logo
Бишрэлт Металл багийн шинэ цэрэг Э.Энхтэмүүлэн
  • Б
    Бэлгүүн

    5 сарын 3

  • Э.ЭНХТЭМҮҮЛЭН : "Бишрэлт Металл багт би орохыг өөрөө их хүсч байсан. Мок драфтад миний нэр дээгүүр байсан учраас Металл багийнхан хэлэхдээ чамайг өөр багууд түрүүлээд авчих байхаа гэсэн. Харин одоо орохыг хүссэн багтаа орсон учраас их баяртай байна. Би АШИУҮИС-д их эмч мэргэжлээр 2-р курс. Би ээжтэйгээ амьдардаг. Ээж маань тогооч. Манай гэрт эмч эсвэл сагсчин хүн байхгүй ээ. Миний хувьд эмч хүн сагс ч тоглож чадна гэдгийг баталсан мундаг тамирчин болохыг хүсч байна. Бүх зүйл надаас шалтгаалах учраас хичээл, бэлтгэлээ өөрөө хичээж, сайн зохицуулах болно." Э.Энхтэмүүлэн 21 настай, 188 см өндөр, 76 кг жинтэй бөгөөд 3х3 сагсан бөмбөгийн U-18 шигшээд багтан 2021 оны ДАШТ-д оролцож байжээ. Ийнхүү тэрбээр драфтын 9 дэх сонголтоор "Бишрэлт Металл" багийн эгнээнд нэгдлээ.

    Дэлгэрэнгүй