MSports logo
Индиана Пэйсерс, Нью Йорк Никс багууд дорнод бүсийн хагас шигшээд шалгарлаа
  • Ө
    Өсөхбаяр

    5 сарын 3

  • Индиана Пэйсерс, Нью Йорк Никс багууд дорнод бүсийн хагас шигшээд шалгарлаа

    Дорнод бүсийн Плэй-Оффын эхний шатны өрсөлдөөнд Индиана Пэйсерс, Нью Йорк Никс багууд ялалт байгуулж хоёрдугаар шатанд учраа таарлаа Хойд Америкийн сагсанбөмбөгийн лиг NBA-ийн плэй-оффын тоглолтууд үргэлжлэн явагдаж байна. Өнөөдөр дорнод бүст 3-2 харьцаатай явсан багуудын цувралыг дуусах эсхүл, 3-3 болгож тэнцүүлэх чухал тоглолт болж өнгөрлөө. 

    Өмнөх тоглолтод талбай дээр хожил байгуулсан Милауки Бакс Индиана хотын талбайд зочлон тоглолоо. 3-2 харьцаатай байсан тоглолтод Милауки Бакс хож эсвэл гэртээ харьж улирлыг дуусгах хүндхэн тоглолт боллоо. Тус тоглолтод Дамиан Лиллард оролцов. Гэвч тоглолтын эхнээс талбайн эзэд тоглолтыг гартаа авч эхний хагаст 12 онооны зөрүүтэй эхлүүлж, улмаар гурав болон дөрөвдүгээр үед илүүрхэж 120-98 харьцаатай ялалт байгуулав. Ийнхүү дорнод бүсийн хагас шигшээд шалгарсан нь сүүлийн 10 жилд анх удаа плэй-оффт ялалт байгуулсан тохиолдол болжээ.

    Милауки Бакс 98-120 Индиана Пэйсерс /4-2/ 

    Индиана Пэйсерс, Нью Йорк Никс багууд дорнод бүсийн хагас шигшээд шалгарлаа

    Дээрх тоглолтын араас мөн 3-2 харьцаатай Нью Йорк Никсийн давамгайлалд явсан цуврал Филаделфиа 76ерс багийн талбайд үргэлжлэв. 6 дахь тоглолт тэр бүтэн 4 үе плэй-оффын хэмнэлтэй, оноо дээр доороо орсон сонирхолтой тоглолт болж өрнөв. Тоглолтод 6 удаа оноо тэнцэж, 4 удаа бие биеэ илүүрхэв. Эхний үед 36-22 харьцаатай Нью Йорк Илүүрхсэн бол хоёрдугаар үед 32-15 харьцаатай талбайн эзэд давамгайлж, эхний хагас өндөрлөлөө. Харин гурав болон дөрөвдүгээр үед оноо эн тэнцүү шахуу явсан ба төгсгөлийн мөчид Жэйлен Брансон, Жош Харт нарын клатч шидэлтүүдээр 118-115 харьцаатай Нью Йорк Никс баг ялалт байгууллаа. Улмаар тэд дорнод бүсийн хагас шигшээд багийн гол тоглолт Жулис Рэндлгүйгээр эхний шатаа давлаа. 

    Цувралыг шийдсэн тоглолтод Жален Брансон 41 оноо, 12 оновчтой дамжуулалт, 3 самбар, талбай дээр +9 гэсэн үзүүлэлт дунджилжээ.

    Индиана Пэйсерс, Нью Йорк Никс багууд дорнод бүсийн хагас шигшээд шалгарлаа