MSports logo
Л.Сосорбарам, Б.Цогт-Очир ХҮРЭЛ МЕДАЛЬ хүртлээ
  • Б
    Бэлгүүн

    4 сарын 21

  • Л.Сосорбарам, Б.Цогт-Очир ХҮРЭЛ МЕДАЛЬ хүртлээ

    Жүдо бөхийн 2024 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн 4-р сарын 20-23-ны өдрүүдэд Хонконгын KITEC-ийн Star Hall ордонд болно. Тэмцээн ганцаарчилсан төрлөөр эхэлж, сүүлийн өдөр холимог багийн төрлөөр тамирчид өрсөлдөнө. 36 улсын 272 хүчтэнгүүд тивийн аваргуудаа тодруулахаар ийнхүү Хонконгт хуран чуулж, шилдгүүдээ тодруулж байна.

     

    Тэмцээний эхний өдөр манай улсаас 8 жүдоч хүч үзэж, 3 тамирчин алт, 2 тамирчин хүрэл медаль хүртлээ.

     48 кг - Б.Баасанхүү алт
     52 кг - Л.Сосорбарам хүрэл
     57 кг - Л.Энхрийлэн алт
     60 кг - Б.Цогт-Очир хүрэл
     66 кг- Б.Эрхэмбаяр алт