MSports logo
Өмнөх жилийн аваргын төлөөх тулаан энэ улиралд хүрэл медалийн өрсөлдөөнөөр өндөрлөлөө
  • Ө
    Өсөхбаяр

    1 сарын 27

  • Өмнөх жилийн аваргын төлөөх тулаан энэ улиралд хүрэл медалийн өрсөлдөөнөөр өндөрлөлөө

    Волейболын Үндэсний Дээд лигийн 20242-2025 оны улирлын медалийн төлөөх тоглолтууд үргэлжилж байна. Энэ улирлын онцлох цуврал тоглолт өмнөх улирлын аваргын төлөө 5 ээлж гарган ширүүн өрсөлдөөн үзүүлсэн SG Hawks болон тус цувралд аваргалсан Натур Бакс клубүүдийн хооронд болж өнгөрлөө.

    Хагас шигшээд Хасу Мегастарс клубт 2-0 харьцаатай ялагдал хүлээсэн Натур Бакс клуб, Төв Миг клубт эцсийн сетэд ялагдал хүлээсэн SG Hawks клубүүд хүрэл медалийн төлөө учраа тааран өрсөлдсөн юм. Тэгвэл тус цуврал хэрхэн өрнөж, ямар тоглогчид онцгой тоглолт үзүүлсэн бэ?

    Өмнөх жилийн аваргын төлөөх тулаан энэ улиралд хүрэл медалийн өрсөлдөөнөөр өндөрлөлөө

    Цувралын анхны тоглолтод 01-р сарын 21-нд болж өнгөрсөн ба 3-2 харьцаатай Натур Бакс багийн ялалтаар өндөрлөсөн. Тус тоглолтод Натур Бакс багийн багийн ахлагч Б.Батсууриас гадна К.Онолбек гайхалтай тоглолт үзүүлж 27 оноо авахдаа 26 довтолгоо, 1 давуулалтаар оноо авчээ. Түүний шийдвэрлэх 5 дахь сетэд 15 онооны 5-ыг нь багтаа нэмэрлэсэн нь цувралын эхний тоглолтод хожил авахад чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Харин Натур Бакс багаас багийн ахлагч Э.Энх-Амгалан сет бүрт хариуцлагатай тоглож, нийт 20 оноо авахдаа 15 довтолгоо, 3 хаалт, 2 давуулалтаар оноо авсан юм. Мөн өмнөх цувралд гэмтэл авсан И.Сикүкү 23 оноог багтаа нэмэрлэхдээ 19 довтолгоо, 3 давуулалт, 1 хаалт амжилттай гүйцэтгэсэн ч баг нь харамсалтайгаар 3-2 харьцаатай ялагдал хүлээсэн юм.

    Өмнөх жилийн аваргын төлөөх тулаан энэ улиралд хүрэл медалийн өрсөлдөөнөөр өндөрлөлөө

    Өчигдөр буюу 1-р сарын 26-ны өдөр Натур Бакс багийн хувьд хожигдох эрхгүй хариуцлагатай тоглолт боллоо. SG Hawks баг эхний сетээс тоглолтыг хүчтэй эхлүүлж 25-15 харьцаатай, хоёр дахь сетэд Натур Бакс оноо нэхэж явсан ч Hawks 25-21 харьцаатай ялалт байгуулав. Харин гурав дахь сетэд Э.Энх-Амгалан, Т.Пүрэвдорж, З.Айдос зэрэг тоглогчид Баксаас онцгой байж 25-21 харьцаатай 2-1 болгон сетийн харьцааг ойртуулж ирлээ. Гурав дахь сетэд мөн л онооны харьцаа дээр доороо орсон өрсөлдөөн дунд болж өнгөрлөө. Хоёр багаас Э.Энх-Амгалан, М.Уранбаяр нарын дуэл болж ээлж дараалан багийнхаа оноонуудыг хөдөлгөж байв. Эцсийн мөчид SG Hawks багийн тоглогч Ж.Энх-Эрдэнийн хүчтэй довтолгоонуудаар 25-22 харьцаатай тус багийн ялалтаар өндөрлөлөө. Ийнхүү өнгөрсөн жилийн Финалд өрсөлдсөн хоёр багийн энэ улирлын “Ривал” Хүрэл медалийн төлөө дахин үргэлжилж SG Hawks баг ялалт байгууллаа. 

    cover
    cover

    Өнгөрсөн хоёр улирал дараалан аварга хүртсэн Натур Бакс багийн ахлагч Э.Энх-Амгалан “Бид чадах бүх зүйлээ хийлээ. Энэ улиралд багийн бүрэлдэхүүн багагүй шинэчлэгдэж, багаараа ойлголцох хугацаа хэрэгтэй байлаа. Нийт дэмжигчдэдээ баярлалаа гэжээ.”

    Өнгөрсөн жилийн Мөнгөн медальт SG Hawks багт энэ жил нэгдсэн Ж.Энх-Эрдэнэ “Энэ жил аварга авах зорилготой байсан ч хагас шигшээд ялагдал хүлээсэндээ харамсалтай байна. Плэй-оффын тоглолтууд маш чухал гэдгийг ойлголоо” гэжээ.  

    Өнөөдөр 19:00 цагаас энэ улирлын Аваргын цуврал Хасу Мегастарс болон Төв Миг клубүүдийн хооронд болж өнгөрнө. Одоогоор цувралд 2-0 харьцаатай Хасу Мегастарс клуб тэргүүлж байгаа юм.

    Гэрэл зургийг: Волейболын Үндэсний Дээд лиг хуудсаас.