MSports logo
Азийн наадамд манай 10 тамирчин оюун чадвараа уралдуулж байна
  • Ө
    Өсөхбаяр

    9 сарын 25

  • Азийн наадамд манай 10 тамирчин оюун чадвараа уралдуулж байна

    Урьд өмнө нь Азийн наадамд оролцолгүй орхигдоод байсан шатрын спорт энэ удаагийн наадамд эргэн ирсэн билээ. 2006 оны Дохагийн Азийн олимпын хөтөлбөрт багтаж байсан бол 2010 оны Гуанжоугийн Азийн Наадмын дараа олон улсын хөтөлбөрөөс хасагдаад байсан юм. Хоёр удаагийн буюу Инчён, Жакартад зохиогдсон Азийн наадмын дараа "Ханжоу 2022"-д эргэн ирсэн шатрын төрлөөр эр, эм ганцаарчилсан болон багийн төрлөөр өнөөдрөөс эхлэн 27-ыг хүртэл медалийн эзэд тодрох юм. 

    21 орны 141 шатарчин ухаанаа уралдуулж буй тус тэмцээнд Монголоос 10 тамирчин оролцож байгаа билээ. Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд их мастер С.Билгүүн, олон улсын мастер С.Ган-Эрдэнэ, эмэгтэй ганцаарчилсан төрөлд эмэгтэй их мастер Т.Мөнхзул, олон улсын мастер Б.Мөнгөнтуул нар өрсөлдөнө.      

    Ганцаарчилсан төрөлд 9 өрөг тоглоод энэ сарын 27-нд дүнгээ гаргах юм.

    cover
    cover
    cover