MSports logo
Түүхэндээ анх удаа Усанд сэлэлтийн спортоор Азийн наадамд финалд шалгарлаа
  • Ө
    Өсөхбаяр

    9 сарын 25

  • Түүхэндээ анх удаа Усанд сэлэлтийн спортоор Азийн наадамд финалд шалгарлаа

    “Ханжоу-2022” Азийн наадмын 2 дахь өдөр усанд сэлэлтийн төрөлд манай 10 тамирчин өрсөлдсөн бөгөөд эмэгтэйчүүдийн 200м-ийн чөлөөт сэлэлтийн төрөлд өрсөлдсөн Энххүслэн урьдчилсан гараанд 2:00.89 минутын амжилт үзүүлж гараандаа 3-р байр эзэлж манай усанд сэлэлтийн түүхэнд анх удаа Азийн наадмын финалын шатанд уралдах тамирчин боллоо. Түүний хувь тус төрөлд өрсөлдсөн тамирчдаас амжилтаар зургаа дугаар байрт бичигдэж байна. БНХАУ-ын Ли Бин Хэ 1:58.90 амжилтаар тэргүүлсэн юм. Финалын уралдаанд 19:48 цагт болох ба манай тамирчин 7 дугаар замаар уралдана.

    Азийн наадмын мэдээ мэдээлэл болон тэмцээний үр дүнг манай msports.mn хуудас болон вэб хаягаар хүлээн аваарай.