Азийн наадмын жүдо бөхийн төрлийн 2 дах өдрийн 5 жинд манай 5 тамирчин барилдсан бөгөөд хэсгийн барилдаанууд өндөрлөж манай тамирчин олимпийн хүрэл, дэлхийн аварга Ц.Цогтбаатар, Б.Ням-Эрдэнэ нар хүрэл медалийн төлөө барилдахаар шалгарч үлдлээ.
Гавьяат тамирчин Ц.Цогтбаатарын хувьд хагас шигшээ барилдаанд Үзбекстаны бөх Муроджонд нэмэлт цагт шүүгчдийн эргэлзээтэй шийдвэрээр торгуулиар харамсалтай ялагдаж хүрлийн төлөө барилдахаар болсон. Манай тамирчид 16.00 цагаас медалийн төлөө барилдана.