MSports logo
Улаанбаатар Кап тэмцээний бүсийн аваргууд тодорлоо
  • П
    Пүрэвлхагва

    3 сарын 3

  • Улаанбаатар Кап тэмцээний бүсийн аваргууд тодорлоо

    Улаанбаатар Кап тэмцээний ахлах ангиллын сагсан бөмбөг, волейболын 8 Дивизоны буюу дүүргийн аваргууд Бүсийн аваргын төлөө өрсөлдөж, аваргуудаа тодрууллаа. Сагсан бөмбөгийн бүсийн аваргын төлөөх тоглолтууд Спортын Төв Ордонд явагдсан бол волейболын бүсийн аваргын төлөөх тоглолтууд V-Court ордонд явагдлаа.

    Улаанбаатар Кап тэмцээний волейболын төрлийн ахлах эмэгтэй ангиллын бүсийн аварга багууд:


    Улаанбаатар Кап тэмцээний бүсийн аваргууд тодорлоо

    Баруун бүсийн аваргын төлөө СХДивизоны аварга 106-р сургууль болон БГДивизоны аварга Оюуны Ундраа сургуулийн шигшээ багууд өрсөлдөж, Оюуны Ундраа сургууль 2 ээлжийн тоглолтод 25:10, 25:18 харьцаатайгаар ялж баруун бүсийн аваргаар тодорлоо. Тус тоглолтод Оюуны Ундраа сургуулийн шигшээ багаас голын хаагч №14 Б.Мишээл 7 оноо авч багаа тэргүүллээ.


    Улаанбаатар Кап тэмцээний бүсийн аваргууд тодорлоо

    Урд бүсийн аваргын төлөө ХУДивизоны аварга 7-р сургууль болон СБДивизоны аварга МОХ 3-р сургуулийн шигшээ багууд өрсөлдөж, МОХ 3-р сургуулийн баг 3 ээлжийн тоглолтод 23:25, 25:15, 15:13 харьцаатайгаар ялж, урд бүсийн аваргаар тодорлоо. Тус тоглолтод МОХ 3-р сургуулийн шигшээ багаас багийн ахлагч, багийн өндрийн довтлогч №5 А.Номин 12 оноо авсан бол багийн намын довтлогч №2 А.Мөнхцолмон 9 оноо авч багаа хожилд хөтөллөө.


    Улаанбаатар Кап тэмцээний бүсийн аваргууд тодорлоо

    Хойд бүсийн аваргын төлөө ЧДивизоны аварга 50-р сургууль болон БЗДивизоны аварга 21-р сургуулийн шигшээ багууд өрсөлдөж, 21-р сургуулийн шигшээ баг 2 ээлжийн тоглолтод 25:17, 25:20 харьцаатайгаар ялж, хойд бүсийн аваргаар тодорлоо. Тус тоглолтод 21-р сургуулийн шигшээ багаас багийн ахлагч, багийн өндрийн довтлогч №4 Б.Энхлэн 9 оноо авсан бол багийн намын довтлогч №33 Б.Хулан 6 оноо авч багаа тэргүүллээ.


    Улаанбаатар Кап тэмцээний бүсийн аваргууд тодорлоо

    Зүүн бүсийн аваргын төлөө Багануур Дивизоны аварга Гүн Галуутай сургууль болон Налайх Дивизоны аварга 119-р сургуулийн шигшээ багууд өрсөлдөж, Гүн Галуутай сургуулийн шигшээ баг 2 ээлжийн тоглолтод 25:17, 25:13 харьцаатайгаар ялж, зүүн бүсийн аваргаар тодорлоо. Тус тоглолтод Гүн Галуутай сургуулийн шигшээ багаас №4 Б.Баярмаа 13 оноо авч бүх тоглогчдыг тэргүүлээ.

    Улаанбаатар Кап тэмцээний волейболын төрлийн ахлах эрэгтэй ангиллын бүсийн аварга багууд:


    Улаанбаатар Кап тэмцээний бүсийн аваргууд тодорлоо

    Зүүн бүсийн аваргын төлөө Багануур Дивизоны аварга Гүн Галуутай сургууль болон Налайх Дивизоны аварга Голомт сургуулийн шигшээ багууд өрсөлдөж, Гүн Галуутай сургуулийн шигшээ баг 2 ээлжийн тоглолтод 25:16, 25:17 харьцаатайгаар ялж, зүүн бүсийн аваргаар тодорлоо. Тус тоглолтод Гүн Галуутай сургуулийн шигшээ багаас №6 М.Цэлмэг, №7 С.Бүрэнжаргал нар 6 оноо авч багаа оноо авалтаар тэргүүллээ.

    Улаанбаатар Кап тэмцээний бүсийн аваргууд тодорлоо

    Баруун бүсийн аваргын төлөө СХДивизоны аварга 105-р сургууль болон БГДивизоны аварга 141-р сургуулийн шигшээ багууд өрсөлдөж, 141-р сургуулийн шигшээ баг 2 ээлжийн тоглолтод 25:22, 25:20 харьцаатайгаар ялж, баруун бүсийн аваргаар тодорлоо. Тус тоглолтод 141-р сургуулийн шигшээ багаас багийн  өндрийн довтлогч №7 Б.Сайнбаяр 18 оноо авч гайхалтай тоглолтыг үзүүллээ.

    Улаанбаатар Кап тэмцээний бүсийн аваргууд тодорлоо

    Урд бүсийн аваргын төлөө ХУДивизоны аварга 115-р сургууль болон СБДивизоны аварга Логарифм сургуулийн шигшээ багууд өрсөлдөж, 115-р сургуулийн шигшээ баг 3 ээлжийн тоглолтод 25:21, 21:25, 15:12 харьцаатайгаар ялж, урд бүсийн аваргаар тодорлоо. Тус тоглолтод 115-р сургуулийн шигшээ багаас багийн өндрийн довтлогч №8 Б.Тэлмэн 15 оноо авч багаа тэргүүлж, №9 С.Дөлгөөн 13 оноо авч багтаа тус хүргэлээ.

    Улаанбаатар Кап тэмцээний бүсийн аваргууд тодорлоо

    Хойд бүсийн аваргын төлөө ЧДивизоны аварга 50-р сургууль болон БЗДивизоны аварга 21-р сургуулийн шигшээ багууд өрсөлдөж, 50-р сургуулийн шигшээ баг 2 ээлжийн тоглолтод 25:22, 25:20 харьцаатайгаар ялж, хойд бүсийн аваргаар тодорлоо. Тус тоглолтод 50-р сургуулийн шигшээ багаас №14 Н.Дөлбаяр 11 оноо авч багаа тэргүүллээ.